МҮЭХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан гэх Х.Буянжаргал, Д.Долгор нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдалгаар ажиллаж байсан Х.Буянжаргал, Д.Долгор нарын 11 хүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, тус холбооны удирдлагууд цалингийн зээл нэрээр татвар төлөгчдийн хөрөнгөнөөс 260 гаруй сая төгрөг залилж, хувьдаа завшсан нь баримтаар ил болсон байдаг. Тухайлбал,
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа хоёр сая, Монголын Эрчим хүч, Геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны хуулийн мэргэжилтэн А.Дагвадорж 37.6 сая, нарийн бичгийн дарга О.Баярхүү 57 сая, нягтлан Н.Ариунболд 11.9 сая, ажилтан Б.Ариунбаатар 30 сая, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд зээл нэрээр 17.8 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр цалингийн зээл нэрээр авсан байдаг.
Мөн үүнээс гадна, холбооны хөрөнгө болох автомашиныг бүлэглэн хувьдаа завшсан байж болзошгүй. Санхүүгийн баримтгүйгээр холбооны данснаас их хэмжээний мөнгө гаргасан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон юм.
Хамгийн ноцтой нь, Х.Буянжаргал, Д.Долгор нар МҮЭХ-ны хөрөнгөөр баригдсан “Үйлдвэрчин” хотхоноос дөрвөн орон сууц хувьдаа авсан болзошгүй баримт байгаа юм. Мөн холбооны удирдлагуудад хахууль өгдөг, холбооны хөрөнгөнөөс ах, дүү амраг садан, танил, өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ орон сууцны дэмжлэг болгож, 5-10 сая төгрөг хууль бусаар өгсөн байж болзошгүй зэрэг баримт нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан юм.
Х.Буянжаргал, Д.Долгор нарын 11 хүнийг яллагдагчаар татан шалгаж, бүлэг этгээдэд хилийн хориг тавьж, хоорондоо уулзахгүй байх саналыг нийслэлийн прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан юм. Тэгвэл дээрх нэр дурдагдсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ЭРГЭЛТ.МН
Сэтгэгдэл
хххх [59.153.113.89] 2025-05-29 10:07:35
Баян-Өлгий аймгийн ҮЭХолбооны Дарга А. Кеншилик нь Аймгийн Загаг даргад нийлж байгуулагад засаг даргын бичиг явуулж татвар заавал төл гэж дарамталж байна.
ААаа [59.153.113.89] 2025-05-29 10:05:35
Баян-Өлгий аймгийн ҮЭХолбооны дарга А. Кеншиликийг сайн шалгамаар байна.
Баян-Өлгий [59.153.113.89] 2025-05-29 10:03:19
Баян-Өлгий аймгийн ҮЭХолбоог шалгах хэрэгтэй дарга нь А. Кеншилик хуучин байрыг нь барилгын компанид зарч орон орон сууц авсан иргэдээс авч байгаа татварыг юунд зарцуулж байгааг шалгамаар байна.
Зочин [202.126.89.102] 2025-05-28 22:03:32
Шинэ нисэх буудлын үйлдвэрчний эвлэлийг бас шалгамаар байна даа
Зочин [66.181.188.12] 2025-05-28 20:40:48
МҮЭХолбоог тарааж энэ олон байшин савыг нь дуудлага худалдаагаар зараад баялагын санд нэмэрлэмээр юм
Зочин [66.181.188.12] 2025-05-28 20:30:20
Салбар хорооны дарга нар нь ажил олгогчтойгоо нийлээд л гишүүдийн татварыг цусалж өгдөг юм байна лээ яс юман дээр аль ч салбарын ҮЭХолбоо,анхан шатны хорооны дарга удирдлага гэж бүгд ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс байдаг штээ тайлан тавих нь ховор доо хөөрхий урамшуулалын мөнгө гээд бас цохино доо
Ганбаа [66.181.188.12] 2025-05-28 20:22:22
Амьдрах гэж ядаж байгаа МҮЭХолбооний гишүүдэд албан газраараа нийлж архидах салхинд гарах нэрийдлээр зохион байгуулалтай архидалт өөр юу хийж чадах вэ тараавал таарна асар их мөнгө эргэлдэж байдаг
Ганбаа [66.181.188.12] 2025-05-28 20:18:09
МҮЭ-ийн холбоо гэж нэг бөөн шуналтангууд гишүүн холбоодоосоо 30хувь татвар авна тэгээд ханахгүй тэргүүлэгчид нь УИХ-н гишүүн болно цалингаа арай гэж хүргэх гэж байхад ҮЭ-татвар гэж бас авна ер нь аль ч газрын анхан шатны ҮЭ-ийн үүрүүд ч гэсэн адилхан даа авсан татвараасаа МҮЭХ-оонд өгнө өөрийнхөө салбар холбоонд өгнө.бас өөрсөдөө үлдсэнг нь тэр гишүүдийн төлөө баяр ёслол архи дарсанд зохион байгуулалтай архидах өөр юу ч хийж чадахгүй гишүүдийн нийгмийн асуудалд юу ч байхгүй
Зочин [103.168.34.14] 2025-05-28 16:40:14
Хөрөнги
1234 [202.5.202.32] 2025-05-28 16:39:25
МТЗҮЭ-ийг бас шалгавал их юм гарна.
Иргэн [202.126.88.141] 2025-05-28 16:00:03
Ер нь МҮЭ- гэж ямарч үр дүнгүй мафиууд үүрэлсэн байгуулга бнаа!!! Одоо татан буулгах шаардлагатай!!! Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга гэж бүх насаараа мөнгө шамшигдуулсан хүн бн!! Одоо амьдуу!
Зочин [202.126.91.114] 2025-05-28 14:22:46
Үйлдвжрчнийг ер нь хэн хянадаг юм бол., Монголд Хөдөлмөр үнэлэгдэхгүй цалин амьдралд хнүрэхгүй байгаа нь ийм нөхдүүд дээр нь сууснаас л болж байгаа ш д. Зарчмын ойоголт их чухал ийм өчүүхэн сэтгэлгээтжй гарууд төрийн томчуудын өмнө очоод хүний төлөө дугарлаа юу? Мэнд солиол танигдаж байгаа ш дээ. Үйлдвэрчнийг шинэчилж утгаар нь ажилуулмаар байнааа. Тийм хүмүүс яваад байсан биз дээ. Энэ их чухал шүү, засаг энэ тэрээс илүү бидний амьдрадд нөлөөтэййй
Зочин [202.179.24.28] 2025-05-28 13:46:23
МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ БОСГОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОЛОХ , ТАТАХ, БАРИЛГА БАРИХ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛҮҮД АВАХ, БАРИЛГА ЭХЛҮҮЛЭХ, БАРИХ , ДУУСГАХ ГЭХЧИЛЭН БАРАГТАЙ ХҮНИЙ БАРАХГҮЙ АЖЛЫН АРД ГАРЧ .... . ҮНДСЭНДЭЭ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСӨӨ М2 ШИЛЖҮҮЛЖ АВСАН БАЙЖ БОЛОХ Л ЮМ. БҮҮ МЭД ДЭЭ.
Зочин [66.181.161.217] 2025-05-28 13:04:27
Ичмээр юмаа. Шинэчилж өөрчлөх болсон байна аа
Зургийг хардаа. [66.181.160.32] 2025-05-28 11:58:03
Хажуугаар нь МҮЭ-йн түшмэдүүд залуугаараа гахай шиг таргалчихсан байгаа биздээ? Дээрх зургийг хардаа.
Гайтай тарга. [66.181.160.32] 2025-05-28 12:00:10
Хацрууд нь унжичихсан.
МҮЭ бол шаал новшийн байгууллага болжээ. [66.181.160.32] 2025-05-28 11:53:43
Монголын Үлдвэрчний Эвлэл ч дээ. Юү хийж, хөдөлмөрчдийг юугаайр ГИЙГҮҮЛДЭГ юм бэ дээ? НААД ЗАХ нь хөдөлмөрчдийн эрхийг хамгаййлдаг МАЙН НЭГНИЙ өдрийг юү ч биш болгож, баяр ч биш, жагсаал цугдлааны өдөр ч биш болгочихсон. МҮЭвлэл энд ЮҮ хийж байгаа юм бэ? Хөдөлмөрийн яам болон Сангийн яамны аманд багтачихаад л. ЦААД ЗАХ нь гэвэл шинэ ажлын байр нэмэх, хятадын компаниудад Монголд хийх ажлыг алдахгүй байх, цалин хөлс нийгмийн даатгалыг зохих хэмжээнд байлгах, тэтгэврийг дээшлүүлэх зэрэг зүйлсийг хийх ЁСТОЙ. Гэтэл эдгээрийн талаар ямар нэг амжилтанд ХҮРСЭН ҮҮ? СБ-ын талбай дээр нэг сүрхий ордонтой, гэтэл ҮЭ-ийн түшмэдүүдээрээ ХУЛГАЙ хийлгээд л, арчаагүйтээд л. ШААЛ НОВШИЙН ҮЭвлэл.