Ерөнхийлөгчийн үгэнд итгэх үү, үйлдэлд нь итгэх үү? 

Aдмин / Улстөр

Монголын улстөрийн орчинд үүссэн өнөөгийн асуудал буюу Ерөнхий сайдын УИХ-д итгэл үзүүлэх санал оруулах хүртэл үйл явдлыг бодитоор мөн үүнийг тойрсон хачин жигтэй гэмээр бас асуухгүй, анзаарахгүй өнгөрч болохгүй зарим зүйлийг сануулъя.

2023 ОНООС ЭХТЭЙ ЦЭЦ РҮҮ ЧИГЛЭСЭН ХАЧИН ЖИГТЭЙ ЯВДЛУУД

Монголын засаглалын хямралд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын толхилцоон байдгийг Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд нэгэнтээ тогтоогоод 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн нь ерөнхий сайдаа татаж унагаад байдаг ерөнхийлөгчийн улстөрийн ашиг сонирхол буюу дахин сонгогдох хүслийг хязгаарлахаар Ерөнхийлөгчийг нэг удаадаа зургаан жилээр сонгодог болгож авсан билээ.

Тэгвэл энэ түүх дахин сэргээд байх шиг.

Манай улсын хувьд хоёр том хөршийн дунд ардчиллын замыг сонгохдоо нэг, хоёр бус нэлээн олуулаа асуудлаа ярьж, шийддэг байх нь зөв гээд парламентын засаглалыг бэхжүүлэх, засгийн газрын тогтвортой байдлыг хангах зэрэг энэхүү өөрчлөлтүүдэд тийм хялбар гар хөндүүлэхгүй байх зорилгоор Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэгэн өөрчлөлт хийсэн нь 2022 оны наймдугаар сарын 24-ний өөрчлөлт буюу нэгэн төрлийн“түгжээ” хийж өгсөн билээ.

Тодруулбал, хэн дуртай нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад Үндсэн хуулийн болон нэмэлт, өөрчлөлтүүдийг өөрчлөөд байх боломжийг хязгаарласан заалт оруулсан.

Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 буюу ҮХЦ дүгнэлт хийхдээ 1/Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж түгжээ хийж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл ҮХЦ нь Үндсэн хууль, түүний нэмэлт, өөрчлөлт дүгнэлт хийх боломжгүй болгож, хязгаарласан гэсэн үг.

Энэхүү өөрчлөлт болон үүнийг даган өөрчлөгдсөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль дахь яг адил заалтаар хэд хэдэн хүн Үндсэн хуулийн цэцэд 2023 оноос эхлэн удаа дараа хандсаар байгааг хэвлэл мэдээллийн болон олон нийтийн сүлжээнд үүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд хийж өгсөн энэхүү түгжээг цэц дээр эхний ээлжинд тайлснаар дараагийн алхам болох “Ерөнхийлөгчийг нэг удаа сонгодог байх” болон бусад холбогдох хуулиудыг өөрчлөх үүд хаалга нээгдэх юм.

2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд С.Номынбаясгалан, 2024 оны нэгдүгээр сарын 16-нд Э.Хишигсүрэн нарын Үндсэн хуулийн цэцэд дээрх заалтуудаар мэдээлэл гаргасан нь хэвлэлүүдээр нэгэнт тодорхой болсон бөгөөд ноцтой нь гаргасан мэдээллийг ҮХЦ хүлээн авсан нь нотлогдоод байна.

Нотолгоо нь мөн дээрх агуулгаар иргэн Д.Отгонбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж, хариу авсан тухайгаа өөрийн сошиал хуудастаа мэдээлснээр Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн харагдаж байна.

Иргэн Д.Отгонбаярт ҮХЦ-ээс өгсөн хариу:

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байгаа нь л энэ болохоос Үндсэн хуулийн цэц рүү хэчнээн удаа энэ асуудлаар мэдээлэл гаргасан нь тодорхойгүй байна. Юутай ч үүнийг хэвлэлийн болон олон нийтийн сүлжээнд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбон тайлбарласан мэдээллүүд хөвөрч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч одоогийн болж буй улстөрийн халуурал дунд “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон” гэж өөрийн сошиал хаяг дээрээ мэдэгдээд байгаа ч хууль, эрх зүйн салбарынхан нь Үндсэн хуулийн цэц рүү нэг заалтаар удаа дараа ийнхүү иргэд, судлаачид мэдээлэл гаргаж байгааг Ерөнхийлөгчтэй холбон ордны хуйвалдаан явж байж магадгүй талаар хэвлэл мэдээллийнхэн хөндсөөр ирсэн нь нууц биш ээ.

УИХ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудал хэлэлцэгдэнэ. Энд нэг л учир битүүлэг зүйл байгааг та бүхэн анзаарч байна уу. Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал үүсэж, талбай дээр зарим залуусын төлөөлөл жагсаж, жагсагчдын зүгээс ч Л.Оюун-Эрдэнийг “Орлогоо нотлох” цаашлаад “Огцрох Амархан” буюу огцрох шаардлагыг тавиад байна.

Мөн зарим УИХ-ын гишүүн эдгээр жагсагчид дээр очиж гарын үсэг зурсан ч хэн нь ч УИХ-д хүүгийн асуудлаар Ерөнхий сайдыг огцор гэх албан бичиг санаачилж, гарын үсэг цуглуулж эхлээгүй байх үед л Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаны дараагаас МАН-ын Бага хурлыг хуралдуулж, хамтарсан засгийн газрын хувь заяаны асуудал цаашлаад өөрөө ажлаа өгөх үү, үгүй юу, эцэст нь итгэл үзүүлэх зэрэг асуудал болон хувирсны шалтгаан юу байв?!

Өөрөөр хэлбэл, 2023 оноос эхэлж удаа дараа Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархагчдын зөрчил явсаар өнөөдрийн “халуун” улстөр рүү орчихов уу?!

Энэ дунд орлого нотлох асуудлаар эсэргүүцэл илэрхийлж байгаа залуусын төлөөллийг үл тоосонгүй. Жагсаал, эсэргүүцэл гэдэг эрүүл үзэгдэл. Гэлээ гэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд 10, 20 мянган хүнтэй одоогийнхоос хэд дахин том, цар тахлын дараах залуучуудын “Ажлаа хий”, нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж төрийн ордон руу дайрсан жагсаал зэрэг юу эсийг үзсэн Засгийн газар билээ.

Энэ айхтар “том” жагсаалуудын үед түүнийг огцруулах асуудлыг хэн нэгэн нь хөндөөгүй. Тэгвэл энэ удаад ч огцруулах асуудал хэлэлцэгдэх хэмжээний байтугай гишүүдийн санал гарч ирээгүй үед ЕС Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм алхмуудыг хийх болов?!

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа, Ерөнхий сайд болсон хойноо ч “Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмждэг” тухайгаа нээлттэй мэдэгдэж ирсэн. Тэгвэл 2023 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө гишүүдийн тоогоо нэмчихээд, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх зорилгоо ЯАГААД БИЕЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ВЭ?!

Юу болоод байна вэ?!

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.213] 2025-06-02 08:13:35

Энэ зэвгэр хар хулгайч төрөөс зайлаагүй цагт Монгол амар заяа үзэхгүй ...

Зочин [66.181.186.105] 2025-06-01 21:29:26

Ард түмэн минь Халтмаа Баттулга үхээгүй цагт Монголын Төр амгалан орших ямар ч боломжгүй шүү.

Zochin [202.9.40.135] 2025-06-01 18:18:08

Olon honog ene t1 ESiig orlogoo notol gj ard tumen jagslaa.Jagsaal bolgoniig tulbur.mungetei gj hutsaldana.Iim olon hund hund egdeg mungetei chadaltai hun bbal shuud turiin erhiig avah n yasan uom.T1 huuhdiinhee tsunh.bugj.ongotsnii zardaliig tatvar tulegchdees hulgailsan n todorhoi bhd MAN chid gesen gulug tuuruulj ZG.UIH gd uo bolood bnaa.Shudargaar ogtsor zail.uls turiin soel.bolovsrolgui hun bn gd helchih negch MAN chin bhgui bga n yasan buzar .munge.erh medliin tulee uhehee medehgui zutgej bga n todorhoi.Hamt surch bsan gants hungui.zurgiin mantaj ch bhgui.jinhene luivarchin.Hero duuteigee temlej bjee.Jujugnd egsen olon say $ iig ATG shagahgui uomuu.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000