У.Хүрэлсүх: Би хоёр даргад хүүхэд байхаас нь хулгай битгий хийгээрэй, худлаа битгий хэлээрэй гэж захиж ирсэн

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд нэлээд завгүй байлаа. Австри улсын ерөнхийлөгч айлчилсны дараагаар ээжүүдэд "Алдарт эхийн одон" гардуулж, хүндэтгэл үзүүлсэн бол өчигдрөөс Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал боллоо.

Би өөрийн биеэр тайлбар хэлэхээр шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжлээ. Нэг удаа парламент дээр орж ирж, Засгийн газрын тухай буруу зөрүү зүйл ярьж байгаагүй. Би өөрөө Ерөнхий сайдаар дөрвөн жил хүнд нөхцөлд ажиллаж байсан учраас энэ албаны зовлон жаргалыг ойлгодог хүн.

Олон жил сурган хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрч, удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрлаж, хүндэтгэдэг. Тийм учраас хувь хүний асуудлыг хөндөж ярихыг хүсэхгүй байна. Тийм учраас зарчмын хэд хэдэн зүйл дээр хариулт өгье.

Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хэлсэн гол агуулга бол "Хүн засаглахгүй, хууль засаглана" гэж хэлсэн. Энд өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж хэлж ярьж байгааг ойлгохгүй байна.

Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Би ардчилсан нийгэмд өсч хүмүүжсэн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм учраас парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийн улс төрийн бүх он жилүүдийг зориулсан.

Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэдгийг байнга хэлж байсан. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, саяны 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүхнийг дэмжсэн.

Ерөнхийлөгч өөрийн бүх бүрэн эрхээс татгалзсан. Бүх эрх мэдлээ Засгийн газар руу шилжүүлсэн. Энийг МАН-ын дарга байхдаа хийсэн хүн. Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын бүх гишүүдийг томилж, чөлөөлж чаддаг болсон.

Ерөнхийлөгчид ямар ч эрх мэдэл байхгүй. Надад зөвхөн мэдэгддэг. Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой юм байна. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог байдаг бол олон улстөрчийг хонгилоор чирсэн юм байна, энийг таслан зогсоох ёстой.

Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттайгаа эн чацуу байдаг. Манай нөхцөлд Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг. Хөөрхий. Тийм учраас АТГ-ыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байлгах нь улс төр, шударга ёсонд нийцэхгүй юм байна. Энэ байгууллага тэр Засгийн газрынхаан бүтцэд байж, парламент нь хянадаг учраас тэндээ байх нь зохимжтой юм байна гэж өөрөө үзэж, гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн юм. Та бүхэн энийг мэдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч ШЕЗ-ийг өөрөө байгуулж шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгч томилохгүй байгаа. Тэр ШЕЗ-ийг парламент байгуулдаг болсон. Ямар хүнийг шүүгч болгох вэ гэдгээ тэндээ хэлэлцэж, Ерөнхийлөгч рүү оруулж ирэхээр нь ганц удаа буцаана. Өөр эрх мэдэл байхгүй. Ийм л Ерөнхийлөгч байгаа шүү дээ.

Өнөөдөр төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг дарамтлаад, засаг төрөөд дарамтлах боломж ч байхгүй. Надад ард түмний өгсөн итгэл найдвар л байгаа. Ерөнхийлөгчийн хүч чадал бол ард түмний сонголт л үлдсэн. Тийм учраас 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэлсэн.

Сая би өөрийнхөө нэрийн хуудаснаа албажуулж тавьсан. Х.Тэмүүжин гишүүнд талархал илэрхийлье. Ард түмний сонгосон засаглал бол парламент. Ардчиллын баталгаа бол парламент.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлтэй хандаж, байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Би өөрийгөө дахин 6 жилээр сонгохгүй. Тийм дабль стандарт байж болохгүй. Намайг хэн дахин сонгоод байгаа юм бэ.

Яагаад өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд тэс өөр юм ярьж, асуудлыг өөр тийш нь хандуулж байна вэ. Би зарчим ярьж байна шүү. Би хоёр даргыг хүүхэд байхаас нь байнга хулгай битгий хийж, худлаа битгий хэлээрэй гэж ах, дарга хүний хувьд захиж ирсэн.

Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байна. Тийм хүн чанаргүй, эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас парламент ёсоо улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Хоёрт, Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм.

Би МАН-ын дарга буюу Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулна гэдэг заалтыг нөхөдтэйгөө хамт оруулсан. Би парламентад орж ирээд ил мэдээлэл хэлдэггүй.

Монголын газрын баялаг ард түмний өмч байх ёстой. Миний хүүхэд байхаас тогтсон үндсэн философи. Энэ байгалийн баялгийг хэн нэгэн компани бүтээгээгүй. Монголын ард түмэн баялгаасаа ижил тэнцүү хүртэх ёстой. Байгалийн баялгийг хулгайлсан этгээд бол буцааж өгөх ёстой.

Ард түмэн баялагтаа эзэн байх ёстой. Ерөнхий сайд байхад Л.Оюун-эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Томилолт бичиж өгөөд Норвегийн баялгийн санг судлаад ир гээд явуулж байсан. Ингэж Баялгийн сан бий болсон шүү. Би цаашдаа ч энд хатуу байр суурьтай байна. Цоо шинээр бий болсон асуудал биш гэдгийг хэлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд их санаа зовж явдаг. Сүүлийн 20 хоног харлаа. Энэ гудамж талбайд юу болж байгааг анзаарч байгаа байх.

Та нар энэ ард түмнээ сонсооч ээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа! Залуус талбайд 20 хонож жагсч, маш тодорхой шаардлага тавьж байна. Ард түмний төлөөлөл болсон залуу үеийнхэн шударга ёс, хариуцлага ярьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг тэс өөр зүйл яриад байна вэ. Олон түмэн 20 хоног хүлээлээ. Та бид бүгдээрээ харлаа. Бүгд мэдэж байна.

Ард түмнийхээ шаардлагад зохих хариуг нь парламент өгөх ёстой. Албан тушаалтны асуудлыг ард нь тавина гэж тангараг өргөсөн. Би амьдралдаа дөрвөн албан тушаал өгч байсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба, УИХ-ын гишүүн, Шадар сайдын алба, Ерөнхий сайдын албан тушаалаа өөрийн сайн дураар огцорч байлаа. Үүний цаанаа олон түмний эрх ашиг байсан.

Удирдагч хүн ард түмний эв нэгдлийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрахдаа ухарч, урагшлахдаа урагшилдаг байх ёстой. Алдаа гаргасан бол ард түмнээсээ уучлал гуйж, үүрч чаддаг байх хэрэгтэй.

Үнэнгээ хэлдэг байх ёстой. Ард түмний нэгдмэл байдалд гай болж болохгүй. Манай албан тушаалтнууд их анхаарах ёстой. Төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Би амьдралдаа зөндөө алдаж, онож үзлээ.

У.Хүрэлсүх худалч хулгайч байсан бол энэ том надад итгэж, ард түмэн намайг сонгохгүй байсан. Би албан тушаалаа бусдад худалдаж, улсаасаа хулгай хийж байгаагүй. Би энэ өндөр сэнтийг гадныханд 50 сая воноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй, эх орондоо хайртай хүн.

Эцэст нь, Монгол Улсын төрийн тэргүүн ард түмнийхээ талд бат хатуу зогсоно. Олон залуус талбай дээр хүсэл зоригоо илэрхийлж байгаа хүсэмжлэлийг хангахын төлөө явна. Би ард түмнийхээ талд зогсоно. Төрийн тэргүүний үгийг зөвөөр ойлгож, асуудлаа шийднэ гэдэгт найдаж байна.

Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсч байна. Би тултал нь дэмжсэн шүү. Энэ Засгийн газар яагаад тарсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэн энийг тараах санаачлага гаргасныг холбогдох хүмүүс хариулах нь үнэнд нийцэх болов уу.

Ард түмнийхээ үгийг сонс. Бие биеэ доромжилж, бусдын нэр хүндэд халдахаа боль. Нэг үг дугарсан хүнийг эрэгтэй, эмэгтэй гэж тоохгүйгээр ямар муухай харлуулж байна. Би их гайхаж байна. УИХ-ын гишүүд төрөө авч явах эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилд нь амжилт хүсье.

Ард түмнээ талцуулж битгий шар махтай нь хатаагаад бай. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмэн арай өөрөөр ярьж байж магадгүй шүү. Энэ залуус ашиг сонирхол, хатгаасгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байгаад баярлаж байгаа. Тэдний үгийг бид сонсч байгаа.

Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль. Энэ эрхийг та бүхэнд ард түмэн өгсөн. Тиймээс ард түмнийхээ талд зогс. Тэгж байж хайр хүндэтгэлийг нь хүртэнэ” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.208] 2025-06-04 11:46:23

Тийм шүү. Хүмүүс минь ийи eрөнхийлөгч сонгохгүй байгаарай. Ийм балай худлаа ард түмний талд гэж орилдог тэнэг eрөнхийлөгч байх уу. Өөрөө жинхэнэ ард түмний эсрэг бна даа. Балай гар

Зочин [99.88.55.92] 2025-06-04 22:02:27

Хүмүүжүүлсэн хоёр дарга нь худлаа хэлдэг юм байна, хулшай хийдэг юм байна гэж логикоор ойлгогдож байгаа юм

Зочин [103.71.101.135] 2025-06-04 13:09:37

Харин ч эсрэг бодолоо хэлсэн мэт бүгд л хулгайлж зарж бн даа..!!!!!???¿¿ к

сонгогч [202.126.89.100] 2025-06-04 06:13:34

Жинкэн поп гар даа

Зочин [202.126.91.206] 2025-06-03 23:27:02

Eрөнхийлөгч Хүрэлсүх угаасаа шудрагө олон жил улс төрд яваад бүгдийг нь хэн бэ нэж мэднэ баялагбн санг санаачилсан хэлсэн хүн шүү

Зочин [202.126.91.206] 2025-06-03 23:29:21

Монгол нэгдмэл байж улсаа аварнаа .монгол ухаанд хэзээч хүнийг мууладагүй ухааны далай өвөг дээсээсээ бид хүн муулж сураарлй оүү

Зочин [103.168.34.147] 2025-06-03 23:26:09

Ичиг ичиг

Зочин [103.168.34.147] 2025-06-03 23:25:36

Бүүр цайрчээ,Хүрэлсүхэд ичих булчирхай ч алгаа.Ард түмний нэр барьж сайн жүжиглэдэг.Чөмөгөөн дундартал ард түмнийхээ төлөө зүтгэнэ гээд л сайхан ярьдаг.Ерөнхи сайдаас ерөнхийлөгчийн суудалд суухын тулд табочиктай ээж төрөхөөс гарсаныг ашиглан сайн дураараа огцронгцутаа,ерөнхийлөгчийн улиран сонгогдох эрхийг хуулиар хориглон байж Баттулга ерөнхийлөгчөө мад тавиад өөрөө оронд нь суудаг.Суудлын луйварыг ч харинч нэг хийдэг нөхөр шүү.Одоо бас нэг нүүдэл сэдлээ,Ард түмэн мартамхөй гэж бодоод л хэлж суудаг хүндээ. Ийм сүнсгүй залдаг улс орой дээд сэнтийд залрах хар ,энэ улс яаж урагшлах вэ.

Зочин [66.181.183.137] 2025-06-04 05:27:23

Ерөнхийлөгч үнэнг хэллээ штээ, Женко л (магад оросын заавраар) ОЭ-р дамжуулж парламентыг муухай харагдуулж (өөрөө хуралдаа бараг суудаггүй), ерөнхийлөгчийн засаглалтай болгож, даоангулагч болох санаатай айн,

Зочин [103.212.163.199] 2025-06-04 00:15:18

Хэлээд юухэв шөнө гэнэт шийдвэр гаргаад л ард түмнээ дэмжинэ гэх шиг үнэн байгаарай даа

Зочин [103.212.118.229] 2025-06-03 21:57:52

Хоёул худалч, хулгайч байсан юмуу. Үгээ олж яриач.

Зочин [66.181.183.137] 2025-06-04 05:32:11

Биш юм уу, А дарга нь гурилын асуудал дээр яалаа даа, испортын татварыг, сана сана..., ОЭ нь хаанаасаа ийм их мөнгөөр хүүхдээ "эрхлүүлээд", тэгснээ өмөөрөөд ч байх шиг, хамаатныг нь харалдаа, Н. нь миний хүүхдийн юу өмсөхийг чи заахгүй гээд улайм цайм томроод байдаг, ямар албан тушаал дээр бгаа билээ, эхнэр хүүхэд нь даруухан байхаа ч мэдэхгүй, үнжхээр өсөхийн өлөнтэй гарууд юм аа

Хэнтий [14.1.81.136] 2025-06-03 21:37:59

Та дүүгээ Их хуралд гаргах гэж хэнтэй юу ярьж яаж явсныг чинь мэднэ шүү.

УБ [103.212.162.147] 2025-06-03 22:22:49

Хурдан огцроорой. Мэдлэггүй, худалч хулгайч

Зочин [203.91.115.44] 2025-06-03 20:10:10

Арай л эрт celebrating хийчихлээ!

Зочин [103.229.120.71] 2025-06-03 19:32:29

Худлаа шааж өгөх юмаа.Хэзээ чи ингэхэд шудрага байсан юм бэ.Чам шиг хогын ерөнхийлөгч лав байхгүй

Зочин [202.126.91.206] 2025-06-03 23:31:55

Нэр нүүрээ эуугчаа битгий Хүрэлсүхийг муула бид монгол чингэсийн монгол байна

Зочин [66.181.160.28] 2025-06-03 19:37:18

Чи чинь харин овоо тэнэг гар байна шүү , хаха...

Монгол хүн [202.126.90.12] 2025-06-03 19:18:04

Бүгдийг нь зааж өгдөг ЭЦЭГ нь биз дээ. Дэнэг2 юм яриад улсын ерөнхийлөгч гээд идээд суух юм даа. Огцруулах хүн ч олон байна даа.

Зочин [66.181.160.28] 2025-06-03 19:38:05

Чи бүр илүү тэнэг юм байна , хаха...

Зочин [122.201.31.81] 2025-06-03 18:33:30

Geriin ezen uuruu ehleed vlger jisheech bh heregtei bizdee

Зочин [66.181.176.151] 2025-06-03 18:23:30

Галзуу нохой

Зочин [203.91.115.44] 2025-06-03 18:19:59

"Яагаад гэвэл миний нуудгай хүүхдүүд учраас тэр" гэж тайлахгүй бол аймаар муухай онигоонд орлоо хөөе!

Зочин [203.91.115.44] 2025-06-03 18:18:41

Яагаад гэвэл миний нуудгаы х

Зочин [103.229.120.226] 2025-06-03 18:10:05

Өөрөө цэвэр ариун хүн мэт аашилж хөх инээд хүрчихлээ. Ерөнхийлөгч гуай за больж үз. Шударгаар огцорвол ард түмэн баярлаж алга таших . Ингэж хэлэхээсээ үнэндээ санаа эь зовдоггүй ээ. Их л завгүй хор найруулах завтай аан.

үглээ өвгөн [66.181.176.73] 2025-06-03 18:00:34

өөрийгөө магтсан хүн өөдгүй гэдэг

Зочин [203.91.115.44] 2025-06-03 17:41:47

Мань хүн тэртээ улирсан Рок эргэн ирэлтээсээ ч дориун хөдлөж байх шив!

Ерөнхийлөгч дөө баярлалаа [103.212.118.16] 2025-06-03 17:30:59

Ард иргэдийнхээ зовлон хүсэл бодлыг мэдэрч ажилладаг Хүрэлсүх ерөнхийлөгчдөө баярлалаа амжилт

Эмээ [103.212.116.122] 2025-06-03 19:47:55

Бүр хөх инээд хүрчихлээ

Зочин [66.181.181.244] 2025-06-03 17:27:03

Яг тэгж харагдаач. Ёохойчихоод бас худал хуцна. Чи өөраө огцрох өргөпөдөө өгвөл дээргүй юу???

Зочин [202.126.91.181] 2025-06-03 16:58:38

Энэ жүжигчинд АРДЫН ЦОЛ өгөх хэрэгтэй болжээ. Үнэхээр төгсөрч байна

Зочин [66.181.187.26] 2025-06-03 16:57:34

Shal SOGTUU BAINAAAAAA

Зочин [103.229.123.177] 2025-06-03 16:48:32

Ёстой бүлт бүүр мөлт шааваа

Зочин [66.181.190.195] 2025-06-03 15:33:42

Хүрэлсүхээ ЖДҮ, ХБ, НҮҮРС МЭТИЙН ХУЛГАЙГ ЧИ ЭГЭ 2 Т САЙНСУРГАЖ ЗААСАН БАЙНА ЛЭЭ. НААД ХАРХ НҮДЭЛСЭН НОВШ ЧИНЬ БА ТОЙРЛН ХҮРЭЭЛЖ БӨГСИЙГ ЧИНЬ ДОЛООГЧ МУРУЙ АМТ СОДОО, ЭНХБАЯР ГЭХ МЭТ ОЛОН ОЛОН ДАГАГЧ НАР ЧИНЬ ГЭХЭД Л ЖДҮ ГЭЭС ЯАЖ ХУЛГАЙЛЛААДАА

Хүрэлхүүрээ [66.181.190.195] 2025-06-03 14:59:38

Их хуралд ёрөнхийлөгч санаатай энэ хөгийн новш ирж ийм үг хэлж гишүүдийг дөрамталж засгийг тараа гэж уриалж чиглэл өгч өөрийгөө дөвийлгөж солиорч буй нь хууль зөрчсөн бусармаг үйлдэл гутамшиг. Их хурал чиний үгээр биш уг нь худалдагдаагүйсэн бол гишүүд нь өөрийн итгэл үнэмшлээр л саналаа өгч чамтай чамгүй асуудлыг шийднэ шүү шивэр ханхлуулсан сохор дэслэгч, хуурамч хулхи еөк өө

Mongol ulsiin irgen [202.126.91.137] 2025-06-03 14:36:09

Setgegdel bichij bgaa mongolchuud mini medleg bolobsroloo deeshluuleh heregtei bna Bie biendee hundetgeltei handaj baigaach

Зочин [38.130.151.30] 2025-06-03 14:15:13

Хоёр дүү чинь чамайг л дуурайждээ

Ялаа [103.57.93.236] 2025-06-03 22:34:11

Эх нь булингартай бол ,адаг нь булингартай.шавь ямар бна,багш тэрийг л заасан.100% сурсан сурагчид,багшийн заасан замаар явна.

Зочин [103.57.93.221] 2025-06-03 13:16:36

Нэгэн цагт төрийн мөнгөөр гадаадад казино тоглоооод явж л бсн гэж бгамдаа. Тэгээд 2 дүүдээ хулгай битгий хийгээрэй гэж захидаг байжээ, хашир хүээн гэх үү

Зочин [188.162.254.112] 2025-06-03 12:49:16

Еронхийлогч ноён нуруутай байсанд их баярлалаа !

Зочин [103.229.122.109] 2025-06-03 12:35:40

Энэ хулгайч, авилгалч, худалч бүх хорыг найруулж байгаа. Энэ бол Монголын ард түмний хамгийн том дайсан болжээ...

Зочин [103.57.93.116] 2025-06-03 12:30:44

Буриад нострадамус: монгол 21-р зуунд монгол америкийг дагавал аврагдана

Зочин [103.57.93.116] 2025-06-03 12:29:26

Тэмүүжин неолиберализмд тархиа угаалгаж хуулыг балласан.

Зочин [66.181.187.26] 2025-06-03 11:51:57

AH SHIGEE HUDAL YARIJ HULGAI BITGII HII GEJ 2DUUDEE IH ZAHISAN DAA

Иргэн [103.57.95.153] 2025-06-03 09:19:18

Пан Ганбааг оохонд боосон чулуугаар шидсэн гэж уншигдлаа.Яагаав гэртээ дотуур омдтэйгээ Хангуг эрхмээс бэлэг аваад бсан уу.угуй юу.

Би [66.181.187.52] 2025-06-03 08:41:50

Ерөнхийлөгч л энэ хорны ард байжээ.

Зочин [66.181.161.159] 2025-06-03 20:58:21

Харин тийм л болоод байх шиг

Зугаацагч [66.181.189.231] 2025-06-03 08:35:35

Манай энэ гоё шүү.Ццанаа нэг хээгүй тэнэгдүү


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000