Хөдөлмөр эрхэлж буй оюутан, ахмад настнуудаас НДШ авахгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ хууль цаг хугацаа шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас цаг хугацаа нь ингэж таарсан аж.
Анх удаа Монгол Улс тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх нь. Энэ хууль батлагдвал нэг эх үүсвэрээс биш, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх аж. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болох юм байна.
Одоо 20-иос дээш жил ажилласан даатгуулагч ажилласан хугацаанаасаа хамаараад ижил хэмжээний буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж, 10-аас дээш жил ажилласан иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртэй болох юм байна.
Өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо хоёр дахь тогтолцоо бөгөөд Хувийн тэтгэврийн хуулийг өргөн барихаар болжээ. Монгол Улс тэтгэврийн гурван эх үүсвэрийн тогтолцоотой болох аж. Мөн өнөөдөр Засгийн газар ажил олгогчдын төлдөг НДШ-ийн хоёр хүртэлх хувь, иргэний төлж буй НДШ-ийн дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн НДШ төлөх хязгаарыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарласан. ААН-үүдэд ямар нэгэн хязгаар байгаагүй. Тиймээс адилхан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарлана. Ингэснээр ААН-үүд ажилчиддаа өндөр цалин олгосон ч их шимтгэл төлөхөөргүй болж байгаа аж.
Хөлсөөр, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогоос НДШ авахгүй
Ажил олгогчдын төлдөг НДШ-ийг 2.5 хүртэлх хувиар хөнгөлнө. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 5.6 их наяд. Үүнээс ажил олгогчдын төвлөрүүлж байгаа орлого 2.7 их наяд байдаг. Үүний 500 тэрбумыг нь хөнгөлнө гэсэн үг. Энэ бол 4000 айлыг орон сууцны зээлд хамруулах хэмжээний мөнгө.
Оюутнууд ажил хийвэл НДШ-ээс чөлөөлнө
Сайн дураараа НДШ шимтгэл төлдөг иргэдийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгоно. Хэзээ орлоготой байна, тэр үедээ төлөх боломж олгоно. Манай улсад хувиараа НДШ төлдөг 140 гаруй мянган иргэн бий.
Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Зочин [64.119.29.2] 2025-06-05 09:05:10
Төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тэр тусмаа Монголын төр Төрийн албандаа хөдөлмөрийн чадамж, бүтээмжийг чухалчлах үүднээс эмэгтэй 55, эрэгтэй 60 гэдгээрээ ч юм уу хатуу тогтоохгүй бол нас, ажилласан жил нь хангалттай хүрчихсэн хэр нь тэтгэвэрт гарахгүй байгаад байх хандлагатай болоод байна.
Жаргал [202.126.89.40] 2025-06-05 07:59:56
Соёлтой байцгаа л даа
зочин [202.70.38.67] 2025-06-05 07:44:31
Хөдөлмөр эрхэлсэн залуу хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэрэгтэй шүү. Ажилласан жил тооцоход нэмэртэй. Залуучуудыг ингэж хохироохоо боль. Энх-Амгалан эргүү минь
Зочин [103.212.117.174] 2025-06-05 06:48:38
Өөрөө хүсвэл хэн ч НДШ төлж болно шүүдээ яагаад хүний эрхэнд халдаад байнаа ямар хачин юм бэ ЭНХАМГАЛАН хулгөйч аа
Ренчин [183.177.99.226] 2025-06-04 17:04:10
Тэтгэвэрийн насыг эр эм ялгаагүй 27 жил ажилласан бол 55 настай эрх нь үүсдэг болгоочээ. Өөрөө хүсвэл 65 нас хүртэл ажиллаж болдог байх.
Зочин [202.9.40.235] 2025-06-05 09:46:21
тм шү. эр эмгүй -55 нас
Зочин [64.119.29.129] 2025-06-04 17:02:20
MCS ийн ХУЖАА гөлөг МОНГОЛЫН төрөөс ЗАЙЛ