“ALL IN HIT 2” тоглолт энэ сарын 7-нд SocialPay park-г доргионо

Aдмин / Энтертайнмент

Монголын хайрын дууны хамтлаг, “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг олон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Мотив хамтлаг, Анхны борооноор санаандгүй норж бидэнтэй танилцахдаа Монголын залуусыг нэгэн цагт, нэгэн зүгт хөтөлсөн “Нэгэн зүгт” хамтлаг, Цасан дээр нэрийг чинь бичлээ хэмээн дуулж, дуунд хайртай үзэгчдийнхээ зүрх сэтгэлд нэрээ үлдээсэн Take off хамтлаг,

"Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, дуу бүр нь дурсамж агуулах "Sync" хамтлаг хамтран 6 дугаар сарын 7-нд “ALL IN HIT 2” тоглолтоо хийж, SocialPay park-г бут ниргэх гэж байна. Хамгаас дотны найз нөхөд, хайртай нэгэнтэйгээ нэгэн үдшийг догдолж, дурлаж, мартагдахааргүй өнгөрөөх боломж ийнхүү хаяанд иржээ.

Сонсож өссөн хайрын дуунууд тань таны өмнө дахин амилж, дурсамжаараа аялж, дуу хөгжмийг сайхныг мэдэрч, Мотив, “Нэгэн зүгт, Take off, Sync" хамтлагийнхантай үдшийг хамт өнгөрөөцгөөе. Сануулж хэлэхэд тасалбарын борлуулалт өндөр байгаа тул тасалбараа эрх захиалахаа бүү мартаарай. Зургадугаар сарын 7-ны өдөр , SocialPay park-д залуусын өдөр болно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.91.97] 2025-06-06 09:53:08

БАС ХЭДЭН ХҮН ГЭМТХИЙН БОЛ ДОО. СҮҮЛИЙН ҮЕД ЗАЛУУЧУУД ЛАЛЫН ШАШИНТАЙ БОЛООД БАЙНА УУ ШАШНЫ ГАЖ УРСГАЛД ХЭТ АВТААД БАЙНА УУ ХАРГИС ХЭРЦГИЙ БОЛООД БАЙНА УУ ДАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000