ШҮҮХ ХУРАЛ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 10 цаг албадан саатуулж, 9 хоног баривчлах шийдвэр гаргав

Aдмин / Хууль

Хан-Уул дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2025.06.05/ Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Тус шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн дотор цахим орчинд хэрүүл маргаан үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тэдэнд дээрх шийтгэлийг ногдуулжээ.

Хан-Уул дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулсан байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.91.97] 2025-06-06 09:49:21

ЖИРИЙН ИРГЭД БАЙСАН БОЛ ШҮҮХ ХҮЧЭЭ ҮЗҮҮЛЖ 30 ХОНОГ БАРИВЧЛАХ БАСАН ДАА ИЙМ Л АРЧААГҮЙ ХУЛГАРУУДЫН САНАЛ БОЛГОСОН ЯЛЫГ НЬ ӨГДӨГ ДУУЛГАВАРТАЙ ШҮҮХТЭЙ УЛС ДАА БИД НАР

Зочин [103.229.122.141] 2025-06-06 07:13:34

энэ 2 ыг яахнав дээ яршиг орхи цаашаа.харин тэр муухай муухай хорлонтой юм ярьдаг нийгэмд стрес бухимдал өгч иргэдийн тархины эд эсийг хороож байдаг хүмүүс байнаа.тэдний 1 рт ардчилсан намын гишүүн элийрэгч Уянга гэгч хятад цустай эмэгтэй байна тэрнийг баримаар юм даа аймаар хортой хүн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000