Б.Батцэцэг: Бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээт сорилтуудыг даван туулахад харилцан ойлголцол чухал

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурал өчигдөр эхэлсэн.
Хоёр дахь өдрөө үргэлжлэх энэхүү хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Британи, Оман, Исланд, Канад, Эстони, Франц зэрэг 40 гаруй улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож байгаа ажээ.
Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилтыг 1980-аад оноос дэвшүүлэн, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гаргаж, 2014 оноос олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн.
Өдгөө тус бага хурлын нэр хүнд өсөн нэмэгдэж, яриа хэлэлцээний цар хүрээ өргөжин тэлж, бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүс дамнасан нээлттэй механизм болон төлөвшиж буй.
Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээтэй сорилтуудыг даван туулахад яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал болохыг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцахыг уриалсан.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Мэндээ ярихдаа, “Улаанбаатарын яриа” хэлэлцээ” бол манай гадаад бодлогын том алхам юм. Энэхүү хурал нь бүс нутагт маргаантай байгаа улс орнуудад яриа хэлэлцээ хийх боломж олгодгоороо давуу талтай. Оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй нь гол үр дүн юм.
Энэ жилийн хуралд гадаад, дотоодын 230 орчим төлөөлөл оролцож байна. Тэд бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хамтран ажиллах боломж, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадвар зэрэг үндсэн таван сэдвээр туршлагаа хуваалцаж, хэлэлцэнэ.
Манай улс COP-17 хурлыг 2026 онд зохион байгуулах учраас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцолж байна” гэв.
Монгол Улсын ШУА-ын Газарзүй, геокологийн хүрээлэнгийн Мөнх цэвдэг судлалын төвийн дарга, доктор А.Саруулзаяа хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулаарал, газрын доройтол, цөлжилтийн хил маш ихээр тэлж байна. Дулааралтай холбоотой цэвдэг маш ихээр гэссэн. 1971 онд манай улсын нийт газар нутгийн 63 хувьд цэвдэг тархсан байсан бол одоо 34 хувиар багассан.
Уур амьсгалын өөрчлөлт нь нийгэм, эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, цэвдэгтэй бүс нутагт барьсан зам, барилга байгууламжид эвдрэл үүсч, осол гарах тохиолдол ихэссэн. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон технлологиудыг ашиглаж зам тээвэр, барилга байгууламжаа барих шаардлагатай.
“Тэрбум мод” хөтөлбөр бол маш сайн жишиг. Цөлжилт явагдаж байгаа нутагт ой модыг бий болгосноор уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах боломжтой. Энэ хурлаар дамжуулан бусад улсын сайн туршлагыг судалж, дасан зохицох, нөлөөллийг бууруулах стратегийг хэрэгжүүлэхэд анхаарна" гэв.
Энэ удаагийн яриа хэлэлцээ “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний сорилт ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд өрнөж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.72.243.182] 2025-06-06 17:05:51
эНЭ БҮХ ГАДААД ДОТООДЫН УУЛЗАЛТААС БОДИТООР ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ АВЧИРЧ БАЙГАА ТАЙЛАНГАА НОТЛОМЖТОЙ НЬ ХЭЗЭЭ ТАВИХ ВЭ
Зочин [202.179.18.65] 2025-06-06 13:00:24
энэ авгай балай чавганц
Зочин [202.126.89.7] 2025-06-06 12:40:18
Өдөр алгсахгүй үр дүн өгөөжгүй хий дэмий төсвийн мөнгө үрсэн ой мой тийи ч хурал зөвлөгөөн семинар ийм ч сургалт уулзалт гээд яамд байгууллагуд хийж байх юм...ийм байдлыг цэгцлэхгүй ахул улам газар авах төлөвтэй....худлаа ажил хисэн дүр эсгэхээ больж үз....гаднынхнаас ичээч....хэлэх үг алга....яана даа энэ улс орон....
зочин [66.181.180.93] 2025-06-06 10:03:32
Энэ авгай бол өнөө цагийн түгжилүүдийн л нэг
Зочин [66.181.189.74] 2025-06-06 09:22:09
Эхлээд Монголынхоо асуудлыг шийд! Томрох донтой юм шиг бүс нутаг гээд яриад яахав.