NYT: Трамп Зеленскийд дайсагнасан хандлагатай байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дайсагнасан хандлагатай байгаа талаар "The New York Times" сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Трамп зөвлөхүүдтэйгээ ярилцахдаа Зеленскийг “муу залуу” хэмээдэг байна. Түүнчлэн "Трамп Зеленскийг дэлхийг цөмийн дайны ирмэг рүү түлхэж байна гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн" гэжээ.
Хэдийгээр сонинд ярилцлага өгсөн зарим эх сурвалжууд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Зеленский хоёуланд нь дургүй байгаа гэж хэлсэн ч нийтлэлд Трамп Путинд илүү хүндэтгэлтэй ханддаг гэж онцолжээ.
Өмнө нь лхагва гарагт ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаал хаших болсноос хойш дөрөв дэх удаагаа утсаар ярьсан байна. Хоёр орны ерөнхийлөгч нар Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэж, Путин Истанбулд болсон яриа хэлэлцээний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Киевийн дэглэмийн зохион байгуулсан террорист үйлдлүүдэд үнэлэлт өгчээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Трампт Киев шууд хэлэлцээг тасалдуулах оролдлого хийж байгаа талаар ярьжээ. ОХУ, Украин хоёрын хоёр дахь шатны яриа хэлэлцээ энэ оны зургадугаар сарын 2-нд Истанбулд болсон билээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.26] 2025-06-05 20:49:54
трампын шалдан амь оршоо гээд уйлж байгаа бичлэг оросын мафинууд 2006 онд хийсэн гэж оросд ярьдаг унэн байж магадгуй юм шиг .