Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн “Шааны уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс Баруун хойд зүгт 71 км/-т 2025.06.04-ний өдрийн 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас энэ талаар тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй талаар мэдээлжээ.
Мөн тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл