Л.Оюун-Эрдэнэ: Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, нууц санал хураалтыг цаасаар явуулахад хуралдаанд оролцсон 82 гишүүний 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжиж, 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгчээ.

УИХ-ын дэгийн тухай хуульд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх байв. Нийт 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 10 сар ажиллаад огцорлоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр “Хамтарсан Засгийн газар цаашдаа байгуулагдана. 126 гишүүнтэй парламентын тогтолцоог сонгож авсан нь өөрөө суурь асуудал. Тиймээс өнөөдөр бид бас нэг сургамж дүгнэлтийг хамтдаа хийж байна.

Хамтарсан Засгийн газар улс орны хөгжлийг урагшлуулах хамгийн чухал шийдэл гэж би үздэг. Энэ үзэл бодолдоо үнэнч үлдэхийг хүссэн. Сонгодог парламентын засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэхийг тойрч ярилаа.

1991 оны арваннэгдүнгээр сарын 30-нд Ардын их хурлын дептатудын 186 нь парламент, 186 нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж санал тэнцэж байсан. Энэ үед Ерөнхийлөгч П.Очирбат байр сууриа илэрхийлж парламентын засаглалаа авч үлдэж байсан түүхтэй.

Өнөөдрийн итгэл үзүүлэх асуудал энэ агуулга дээр сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн нь хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж олон зүйл ойлгомжтой болно. Үүнийг Ерөнхий сайд бүхэн мэддэг. Харин нээлттэй ярьж чаддаггүй сэдэв.

Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлж байгаа нь парламентын хэлэлцүүлгийн түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал дээр манлайлж ажиллана.

Миний хувьд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудалд нэр холбогдсондоо гишүүдээсээ уучлал хүсье. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Мөн тэрбээр цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэсэн нь нэр төрийн хэрэг байсныг дурдан, өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр гэдгийг онцолж, “Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй” гэж хэллээ.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж, тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [124.158.106.195] 2025-06-04 08:47:40

Аалзны торны хэрээс, сүлжээс нь л төвөгтэй торолсон мэт харагддэг ч үнэн хэрэгтээ маш амархан зад татагддаг ш дээ. Айвал бүү хий гэдэг. Айхгүй гэж шийдээд л хийж эхэлсэн биз дээ? Танд итгэж, найдаж байсан, бууж өгөхийг хүсээгүй ард түмнийхээ нэг хэсгийн хүлээлтийг бодоод тэсээд үлдэж болоогүй юм уу? Хэтэрхий амиа бодсон юм биш үү? Яагаад бид тантай хамт хулгайч, луйварчдад бууж өгч, тэдний бах тавыг хангах ёстой юм бэ? Яагаад? Яагаад? Яагаад? Хатуу, ширүүн, харгис, бусармаг гүтгэлэгдайралтад өрттөггүй улс төрийн зүтгэлтэн дэлхийн аль ч өнцөгт байхгүй...Бухимдал төрж байна шүү.

Данх одоо шоронд орно [15.235.216.113] 2025-06-03 18:30:23

Оюун-Эрдэнэ яг үнэндээ ямарч боловсролгүй, ямарч ажлын туршлагагүй, усан тэнэг мал байгаа юм. Монголын заяа их болохоор ашгүй шударга гишүүд огцоруулж зайлууллаа. Одоо Данх орлогоо нотлож чадахгүй нь ойлгомжтой тул шоронд л орж дээ.

Зочин [122.201.25.99] 2025-06-03 16:17:38

Энэ дандаа Хэнтийгийхэн бичээд байна даа хаха.

ө [66.181.183.169] 2025-06-03 15:08:48

Сайн ажилсан Хүнд хэцүү үед үнэхээр сайн ажилсан шүү

Зочин [188.162.254.112] 2025-06-03 14:53:11

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан еронхий сайд байлаа !!!!!!!!

Зочин [66.181.181.198] 2025-06-03 13:42:43

Ih l unetei irlee dee ene ber, ach huu 2 ni. Darvaigaad gaihuulahgui bol boldoggui horvoo yu

Зочин [124.83.49.237] 2025-06-03 13:35:07

Хамгийн гайхалтай зоригтой еронхий сайд блаа.

Зочин [103.57.93.221] 2025-06-03 13:20:49

Идүүлсэн бут цэцэглэдэг биздээ. Улам их сайн зүйл хийнэ гэдэгт итгэж бн

Зочин [103.57.93.116] 2025-06-03 12:27:04

Онгирой юм

Зочин [103.57.93.116] 2025-06-03 12:26:46

Битгий олон юм ярь. Бууж өг

Baatar [66.181.178.107] 2025-06-03 12:06:22

Yum hiih gesen hyniig ingedeg yum doo daraagiinh ni dordoh bh daa kkk tolbortei jagsagchid

Зочин [202.126.88.138] 2025-06-03 09:49:02

Odoo orlogoo notlo.Orlogoo notlo gesen bolohoos baishingaa oortrigoo shataaagaadah geegui shuu dee

Зочин [122.201.26.218] 2025-06-03 09:15:54

МОНГОЛ ТӨР АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД БАЙХ ТЭР ЭРХ МЭДЭЛ ХЭЗЭЭ ТӨГӨЛДӨРШИХ ВЭ.

Зочин [66.181.186.29] 2025-06-03 08:53:26

Засгийн газар, Ерөнхий сайдаа дэмждэггүй, хийсэн бүтээсэн юмгүй, ард түмний татварын мөнгөөр туйлж байгаа УИХ-ыг тараая. Мөн УИХ 126 гишүүнтэй байх эсэх асуудлаар бүх нийтийн санал хурааж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

ЗОЧИН [103.242.47.214] 2025-06-03 08:48:29

Сүүлийн 35 жилд байгаагүй ЕС байлаа Бас хамгийн сайн ажилласан ЕС байлаа. Таны улс төрийн тэмцэл улам эрчимтэй үргэлжилж Монголын газрын баялагийг бүх ард түмэнд хүртээмжтэй болгох , улс орноо авлига луйваргүй сайхан нийгэмд хүргэх их үйлс чинь бүтсэн өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж бна. Амжилт хүсье.

Зочин [66.181.171.37] 2025-06-03 09:55:10

Өргөн цар хүрээтэй сэтгэдэг ЕС байсан, цаашдаа улам гялалзаарай, амжилт хүсье

Зочин [66.181.171.37] 2025-06-03 09:54:08

Амжилт хүсье


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000