“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубийн 2000 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 400 орчим, Малайз, Хонгконг, Вьетнам, АНУ, Герман зэрэг олон улсын мото сонирхогчид оролцож байна.
Мото наадамд оролцогчид 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдөлж, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам-Таван шар-61-ийн гарам-Хүй долоон худаг” гэсэн маршрутаар явах юм.
Сэтгэгдэл
Зочин [14.1.81.138] 2025-06-07 22:22:03
Дуу ихтэй мотоциклыг хориглохгуй бол унэхээр солиормоор бнаа!!!!