Баруун аймгуудын хамтын ажиллагаа сул, шинэ бизнесүүд жижиг зах зээлээс шалтгаалж өндөр эрсдэлтэй байгааг онцлов
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ховд аймагт ажиллах үеэрээ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа нарын хамт аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтын үеэр иргэд эрх мэдэл, төсвийг төвд төвлөрүүлж "хулгай" хийх системийг угсарсны гороор иргэдийн орлого, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд орхигдож байна хэмээгээд уран, уул уурхай, хөдөө аж ахуй, цалин, тэтгэврийн нэмэгдэл, хэлмэгдэгсдийн нөхөн олговор зэрэг асуудлуудыг хөнджээ.
Ардчилсан намын дарга тэргүүтэй УИХ-ын гишүүд улс орны эдийн засаг, улс төр, иргэд, орон нутагт авчрах өөрчлөлтийнхөө талаар иргэдтэй дэлгэрэнгүй ярилцсан байна.
Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ховд аймгийн бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөлтэй уулзжээ.
Уулзалтад оролцогч залуус баруун аймгуудын хамтын ажиллагаа сул байгааг, шинэ бизнесүүд жижиг зах зээлээс шалтгаалж өндөр эрсдэлтэй байгааг онцолж, хувийн хэвшлийг дэмжих бодлого хангалтгүй, татварын ачаалал их, банкны зээлийн хүү өндөр, бизнес хийхэд төрийн оролцоо хэт их байгаа талаар санал хэлжээ.
Уулзалтын үеэр Ховд хотод үйлдвэрлэл эрхэлж буй “Uushgi Brand”-ийн санаачлагч Чинзаяа бэлчээрийн Монгол малын дотор махыг ашиглан зургаан төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд тогтмол нийлүүлж буйгаа танилцуулсан байна.




























































Сэтгэгдэл
Зочин [157.15.7.102] 2025-11-17 09:20:46
Та нар өөрсдөөсөө эхлээд хулгай, худлаасаа салаадах. Хамгийн эхний алхам.