Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг ирэх сарын 8-наас 12-нд зохион байгуулна

Aдмин / Улстөр

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах, дараалал тогтоох тухай, Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай тогтоолын төслүүдийг баталсан.

Тус бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 12-ны хооронд зохион байгуулахаар товлосон талаараа мэдээлсэн. Тухайлбал,

-2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар,

-2025 оны арванхоёрдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийхээр болсон билээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.205] 2025-11-17 09:13:52

ХУЛГАЙЧУУД ТОМ БАЙГАА ИРЭХГҮЙ Л БОЛОВ УУ БҮРДҮҮЛСЭН МАТЕРИАЛ НОТЛОХ БАРИМТАА АТГ-Т ӨГӨӨД ДӨРУЙ ШАЛГУУЛААРАЙ ДАА БАС НАЙРААНД ОРООД ТАГ БОЛЧИВ ДОО


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.