Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 23-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 17-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

11 дүгээр сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулна.

11 дүгээр сарын 17-нд: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-нд: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно.

11 дүгээр сарын 18, 19-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 19-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Индонезийн худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум"-ыг зохион байгуулна.

11 дүгээр сарын 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 21-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна.

11 дүгээр сарын 21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд дэлгэнэ.

11 дүгээр сарын 22-нд: ЖДҮ-ийн “Бизнесээ томруулья” чуулган болно.

11 дүгээр сарын 22, 23-нд "Жанцанноров" сан, Монгол Улсын Морин хуур найрал хөгжим хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 24 хүүрнэл дууны бүтээлүүдийн тоглолт Соёлын төв өргөөнд толилуулна.

11 дүгээр сарын 23-нд: Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 23-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.

-Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.

Орон нутагт:

11 дүгээр сарын 19-нд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Соёлын төвд тус аймагт үйлдвэрлэж байгаа хүчит болон Мимо эрдэс тэжээлийн танилцуулга хийнэ.

11 дүгээр сарын 19-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Монголын нууц товчоо” номын тавдугаар бүлгийн хэлэлцүүлэг болно.

11 дүгээр сарын 20-ноос: Өвөрхангай аймагт "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

11 дүгээр сарын 21-23-нд: Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг дэмжин “Талын түмэн адуу” наадам зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-23-нд: Сэлэнгэ аймагт Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гаргана.

-Сэлэнгэ аймагт "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажил 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 18, 19-нд: Киргизийн Бишкек хотод болох CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.

11 дүгээр сарын 22-нд: Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-наас Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан монгол хүүхэд багачуудын дунд эх хэл, өв соёлын өдөрлөг зохион байгуулна.

Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал" тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.