Хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байжээ

Aдмин / Эдийн засаг

Цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, литрийг нь 5500 төгрөгөөр дамлан худалдаж байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахад 23 настай иргэн Б нь хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байсныг тогтоосон байна.

Хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв тус хуулийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах, тээвэрлэх тохиолдолд орчиндоо учируулж болох эрсдэл өндөр тул сэрэмжилнэ үү.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.