AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

Aдмин / Эдийн засаг

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.


Сэтгэгдэл

Ардчиллын эсрэг арга хэмжээ болох аюултай. [66.181.187.237] 2026-01-07 02:09:45

Хиймэл Ухаан гэж тоталитар, коммунист Хятадад л их «хегжиж» «нэвтэрч» байгаа зуйлдээ. Ар Монгол машин хянахын зэрэгцээ хэн, хаашаа, хэнтэй хамт явсныг ХЯНАХ боломжтой боловш. Ардчилсан улс уунийг ХУСЭЭД Л байгаа юм уу??? Ардчилсан орнууд уунээс их болгоомжилдог ш дээ.

иргэн [66.181.181.106] 2026-01-06 18:59:10

Таарсан л амьтад дөө хиймэл оюун бла бла хийсэн нь хөөрцөглөөд л хийлгүүлсэн нь хиймлээсээ айж ичээд энэ тэр яана да.

Зочин [88.230.59.211] 2026-01-06 17:37:43

:Дүрэм зөрчвөл сайн торгох хэрэгтэй. Шинэ юмыг эсэргүүцэж байгаа хүмүүс бол дүрэм зөрчигсөд л байгаа. Дүрмээрээ л явж байвал түгжоэл буурна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.