COP17 СЭРГЭЭШ...

Aдмин / Орон нутаг

Уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөө гээд олон хүчин зүйлээс хамааралтайгаар эх дэлхийн үржил шимтэй хөрсний эзлэх хувь улам бүр хувигдсаар байна. Энэхүү доройтол нь эцэстээ хүн төрөлхтний хүнсний хангамж, хэрэгцээ шаардлагаас улбаатай байдаг.

Иймдээ ч хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд хүмүүс олон зууны турш элдэв зүйл туршиж, хэрэглэж ирснээс химийн болон биологийн гэсэн хоёр аргыг ашиглаж байна.

Гэхдээ буруу арга, технологиор шим тэжээлийг нь нэмэгдүүлсэн хөрсөнд ургасан ургац эцэстээ ХОР болдгийг тогтоосноор олон улс орон, тэр дундаа хүнсний ногоо, газар тариалангийн салбарт экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарч эхэлсэн.

Химийн болон биологийн аргын ялгаа юунд байдаг вэ? Химийн бордоо нь ургамалд СЭРГЭЭШ-ийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг ч хөрсний бичил биетнийг хөнөөж, үржил шимийг нь доройтуулдаг.

Тодорхой хэлбэл, азот, фосфор, калийн болон нийлмэл бордоо нь богино хугацаанд ургац нэмэгдүүлэх сайн талтай ч хөрсөн дэх ашигтай микро организмыг үхүүлж, хөрсний байгалийн үржил шим аандаа зогсонги байдалд ордог гэсэн үг.

Тэрчлэн бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс зэргийг олон жил хэрэглэсэн хүмүүсийн генд өөрчлөлт оруулдаг болохыг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор улс орнууд химийн бордооноос татгалзах алхмыг төр, засгийнхаа түвшинд бодлогоор зохицуулах оролдлогууд идэвхжиж байна.

</p>
                        </div>
                        <div style=

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.