Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно

Aдмин / Орон нутаг

НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар 1000 такси оруулж ирж, цогц хөгжүүлэлт хийхээр болсон. Энэ хүрээнд зөвхөн Хятад улсаас такси оруулж ирнэ гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэ талаар тодруулахад “Зөвхөн хятад машин оруулж ирнэ гэдэг нь худал мэдээлэл.

Такси үйлчилгээг сайжруулах төслийн ТЭЗҮ-д дэлхийн хотуудад такси үйлчилгээнд явж байгаа зорчигчид тухтай, байгаль орчинд ээлтэй 10 үйлдвэрийн төрөл бүрийн маркийн автомашинуудыг судалсан.

Дараах 3 төрлөөр судалгаа хийсэн. Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл гэсэн жагсаалтууд гарсан.

Үүнд, Toyota, Hyundai, Kia, Nissan, Geely, Wuling, Changan, Volkswagen зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй, зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө сонгож авах боломжтой” гэв.

May be an image of text

May be an image of car and text

May be an image of text


Сэтгэгдэл

UB [202.126.91.242] 2026-01-07 21:09:32

Nyambaa teneg bantaad naatsn kkk.

Зочин [59.153.115.124] 2026-01-07 20:29:00

Ядуус төсвийн мөнгөөр хувьдаа машинтай болох гээд байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.