Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
10:00 цагт: “Аялал жуулчлалын 7 хоног”-ийг Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.
10:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуульд "Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" эрчим хүчний, ухаалаг хэмнэлттэй хэрэглээг сурталчлах, бага ангийн сурагчдын бүтээлийн аян болно.
10:00 цагт: “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор хамтарсан семинар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
11:00 цагт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.
-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэн энэ сарын 4-нийг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаагийн үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Дорноговь: "Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

































































Сэтгэгдэл