ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 4-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
































































Сэтгэгдэл