“Итгэл найдвар, Боломж-2015” хагас марафон болно

Д.Тулга / Спорт

Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх, судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.

Тиймээс “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчлах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2015 Улаанбаатар хагас марафон “HOPE AND POSSIBILITY ULAANBAATAR 2015”-ыг зохион байгуулах гэж байна.

16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-аас дээш гэсэн насны ангиллаар иргэд хамрагдах боломжтой бөгөөд 3 км, 5 км, 10 км, 21 км гүйх эсвэл алхаж оролцоно.

Байгууллагуудын хувьд шагнал ивээн тэтгэх, өртөө ажилууллах, үзэсгэлэн яармагт оролцох, хамт олноороо хөгжөөн дэмжих, хамт олноороо гүйх зэргээр хамрагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин оролцох боломжтой. “Итгэл найдвар, Боломж-2015” хагас марафон гүйлт 2015 оны 09 сарын 13-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага цахимаар www.achillesmongolia.mn болон 7013-3060 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000