Элчин сайд Б.Алтангэрэлтэй уулзлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн шилдэг 30 оролцогч АНУ-ын Вашингтон хотноо улс төр, эдийн засаг, хууль төрийн байгуулалтын чиглэлээр манлайллын тусгай хөтөлбөрт суралцахын зэрэгцээ Монголын болоод Америкийн эрдэмтэн судлаач, дипломатч нартай сонирхолтой, олон талын ач холбогдолтой уулзалтуудад оролцож байгаа. Манлайлагч залуус энэ удаад Монгол улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэлтэй уулзалт зохион байгууллаа. Манай нэртэй дипломатч, монгол улсын гадаад харилцааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа энэ эрхэм монгол залуусын төлөөлөл болсон төслийн шилдэг оролцогчидтой уулзах уулзалтад онцгой ач холбогдол өгсөн нь бахархууштай хэрэг. Тэрбээр манлайлагч залуустай Монгол Америкийн харилцааны түүх, гадаад бодлого улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол болоод манай улсын гадаад харилцааны онцлог, давуу тал, анхаарах асуудал юу байгаа талаар онцгойлон нээлттэй сайхан яриа дэлгэжээ. Б.Алтангэрэл “1800 оны дунд үеэс эхэлсэн түүхтэй манай хоёр орны харилцаа түүхэндээ гурван удаа хамтын ажиллагааны сэдэл хоёр талаасаа гаргаж байсан. Харин орчин цагт хамтын ажиллагааг хөгжүүлэх 30 орчим гэрээ хэлэлцээртэй харилцаж байна. АНУ-тай хөгжүүлэх харилцаа бол манай орны хувьд маш чухалд тооцогдоно. Улс төрийн бодлогын хувьд амжилттай хэрэгжиж байгаа ч эдийн засаг худалдааны салбарт цэгцтэй зөв идэвхитэй бодлого хүлээгдэж байгаа” хэмээн хэллээ. АНУ дипломат харилцааныхаа 25 жилийн түүхэнд Монгол улсад 600 сая долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Гэвч гадаад худалдааны бодлого улс орны аюулгүй байдлаас эхлээд нарийн мэдрэмж хариуцлага шаардсан талбар болохыг шинэ үеийнхэнд онцлон тайлбарлалаа. Тэрбээр мөн энэ үеэр авилгал гэдэг нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болдог. Манай орон авилгалын асуудлыг бүрэн шийдвэл тэргүүний хөгжилтэй орнуудад хамтран ажиллахад тустай. Монгол улсад гадаад харилцааны маш уран бодлого хэрэгтэйг онцоллоо. Хилийн чинад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс орнуудтай бодит харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зэрэг олон үүргийг нэр төртэй биелүүлж яваа дипломатуудын төлөөлөл болсон элчин сайд ирээдүйд монголын улс төрд ажиллавал мэдэж байх зайлшгүй шаардлагатай зүйлсийг залууст зөвлөж хувь хүний ёс зүйн хэм хэмжээ, манлайлах чадвар, багаар ажиллах зарчмын талаар нөхөрсөг, үнэтэй сайхан зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.