Зөвхөн ганцхан хүнийг сэрээдэг сэрүүлэг худалдаанд гарна

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Бид илүү унтах асуудлаа эрт дээр үеэс олон янзаар шийдэж явсаар сэрүүлэг бүтээсэн. Гэвч сэрүүлэг дуугарахаар хамт унтаж буй хүн зэрэг сэрэхээс өөр аргагүй байдаг. Энэ асуудлыг “Wakē” сэрүүлэг шийдэж чадсан байна. “Wakē” сэрүүлэг нь зөвхөн нэг хүнийг тусгайлан онилж сэрээдэг ухаалаг сэрүүлэг юм байна. Ажиллах зарчим нь орны толгойны дээр бэхлэгдэх бөгөөд энэ төхөөрөмж нь инфраред камер ашиглан хүмүүсийг хооронд нь ялгаж хаана хаана хэвтэж байгааг мэддэг байна.

Сэрээх цаг нь болоход, сэрээх хүнийхээ нүүрлүү чиглэгдсэн тусгай гэрэл болон дууны долгион явуулдаг байна. Тодорхой чиглэлрүү л дууны долгион явуулдаг спикер ашигладаг учраас сэрэх хүнээс өөр хэн ч чимээ сонсдоггүй байна. Харин сэрэгч маань тухайн чимээг маш чанга тод сонсохоос гадна, нар мандаж нүүрэн дээр нь тусаж байгаам шиг мэдрэгдэнэ гэжээ. Мөн ирээдүйд энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлээд таныг унтаж байхад хар дарж байгаа үгүйг тодорхойлж, таныг сэрээх чимээ гаргах технологи нэмэх талаар ажиллана гэж багын нэг гишүүн нь хэлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.