"SpaceX" Трамп ерөнхийлөгчийн үед 400 "Starship" хөөргөхөөр төлөвлөж байна
Америкийн сансрын технологийн үйлдвэрлэгч “SpaceX” компани АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор “Starship” сансрын хөлгийнхөө хөөргөх тоог эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж тус байгууллагын ерөнхийлөгч Гвин Шотвеллийн мэдээллээс иш татан, “Wall Street Journal” уламжилжээ.
Тус хэвлэлд мэдээлснээр, Трампыг ерөнхийлөгч байх үед сансарт илгээсэн сансрын хөлгийн тоо 400-д хүрч магадгүй аж.
Анх 2023 оны хавар “Starship”-ийг хөөргөсөн ч амжилтгүй болсон. Мөн оны намар хоёр дахь удаагаа хөөргөсөн боловч бүтэлгүйсэн. 2024 онд “SpaceX” компани хоёр хөлгөө амжилттай хөөргөсний сүүлийнхийг нь зун хөөргөсөн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болсон. Арваннэгдүгээр сарын 6-нд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп ялалт байгуулснаа зарлаж, өөрийгөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр нэрлэсэн. Түүний өрсөлдөгч Ардчилсан намын Камала Харрис байв.
Трамп болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал, бизнесмен Илон Маск нар маш нягт хамтран ажилладаг. Маск сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг идэвхтэй дэмжсэн билээ.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Маскийг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яамыг удирдуулахаар урьсан талаараа өмнө нь мэдэгдэж байв.
Эх сурвалж: WALL STREET JOURNAL
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл