ХААН Банк 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг харилцагчдадаа танилцууллаа
Монгол Улсын тэргүүлэгч банк ХААН Банк томоохон харилцагч байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүд, стратеги, санхүүгийн чиг үүрэг бүхий гүйцэтгэх удирдлагуудыг урьж, ирэх 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа.
ХААН Банк өөрийн хөрөнгийн хэмжээгээр салбартаа тэргүүлэгч, санхүүгийн чадамжаар хүчирхэг хамтрагч болохынхоо хувьд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын өсөлт хөгжил, их бүтээн байгуулалтыг дэмжин, санхүүгийн найдвартай түнш нь байсаар ирсэн билээ. Энэ хүрээнд байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн корпорэйт банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэшсэн банкируудаараа дамжуулан хүргэдгээс гаднабизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэхэд нь чиг баримжаа болох эдийн засгийн төлөв байдлын тайланг жил бүр бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй нь энэ юм.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "ХААН Банк эдийн засгийн бодит өсөлт, үнэ цэнийг бий болгож буй томоохон байгууллагууд болон корпорэйт харилцагчдадаа онцгой анхаарч, Khan Corporate үйлчилгээгээр бизнесийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдлүүдийг санал болгож байна. 2023 оны жилийн эцэст банкны нийт зээлийн багцын 48 хувийг бизнесийн зээл эзэлж байсан бол 2024-2026 онд энэ тоог 52 хувьд хүргэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ, ногоон санхүүжилтийг эрчимжүүлж, 2026 он гэхэд нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувийг 10 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Хөдөө аж ахуйн салбарт бид дөрвөн чиглэлээр кластер хөгжүүлэлтийг дэмжин, төлбөр тооцоо болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээртөлөвлөж байна" гэлээ.
Мөн арга хэмжээний үеэр банкны онцлох цахим бүтээгдэхүүн, Generative AI-ын сайн жишгүүдийг танилцуулж, байгууллагын харилцагчдад зориулсан үйлчилгээгээ сайжруулан, дэлхийн жишигт нийцүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд болон дараагийн үеийн технологийн дэвшлүүдийг шат дараатай нэвтрүүлж буйг онцлов.
Бид томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын санхүүгийн найдвартай түнш болж, улс эх орондооүндэсний бүтээн байгуулалтыг бий болгох өрнүүн их замналд нь үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээхээр зорьжбайна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл