Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис санд 4 их наяд төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна. Энэ хөрөнгийг арвижуулах байдлаар зарцуулах эрх нээгдэж байна.
Иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Энэ хөрөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар хуульчилсан. Иргэн бүр И-Монголиагаас хуримтлалаа шалгах боломжтой" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл энэхүү “Чингис сан”-д буй мөнгөө хэрхэн шалгах зааврыг хүргэе.
E-mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч профайл хэсэг дэх “Чингис хаан” Үндэсний баялгийн Сан цэсийг нээнэ. Энэ хэсэгт таны болон бусад гэр бүлийн зарим гишүүний хуримтлалын нэрийн дансны бүртгэл, дансны үлдэгдлийн мэдээлэл харагдах юм.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.146] 2024-12-22 22:53:51
121500 төг дансанд иржээ. 13500 төг хэн, юуны суутгал вэ? Тайлбар өгөөч.
Зочин [103.168.34.70] 2024-12-22 13:42:47
хүн амын ашиг орлогын татвар суутгасан байна. авах ёстой л зүйл ш дээ.
Зочин [202.55.188.91] 2024-12-22 09:28:39
10 хувийг нь яагаад суутгаад байгаан бэ
Хуантай [202.126.90.166] 2024-12-21 11:37:01
Аз жаргал
Lhamsvren GANKHUYAG [122.201.31.177] 2024-12-21 10:56:58
Sain