Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав.
Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдсөнөөр шар шороон шуурга нэмэгдэнэ. Түүнчлэн нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар ярив.
УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санал бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо болон бусад холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санал бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлыг ярилцах ёстойг онцлон тэмдэглэв.
Өөрөөр хэлбэл, төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх боломжгүй гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.146] 2024-12-22 15:55:19
Ажлын хэсэг гэж мөнгө, хугацаа хоёр үрэн таран хийж, эцэст нь боомт нээхээр боллоо гэнэ. Урд хил дагуух боомтууддаа төмөр зам тавьчихаад Хятадын эрхшээлд орж бөөн алдагдалтай байна. Одоо хятадын хойт мужруу баялагаа өгч шулуулах гэж яасан их яарч байнаа. Цөлжилтийг багасган Ус хайрлах ёстой. Гэтэл эсрэгээрээ. Хэдэн компани монголын баялагийг урагш өгөх гэж хоттой хонь руу чоно дайрах мэт.
Амарбаясгалан [122.201.31.170] 2024-12-22 12:27:50
Уг нь энэ залуу өөрөө Говь-Алтай аймгийн Бигэрийн хүн ах нь Лувсандорж гээд соёмбо хэвлэлийн үйлдвэрийг ажилуулдаг өлсөж цангах нь байтугай хэдэн үеэрээ илэх хөрөнгөтэй хүмүүс юундаа ингээд өлөнтөөд байдаг юм бол доо.
Зочин [46.212.25.225] 2024-12-22 04:53:11
Нээхийг дэмжихгүй шүү! Амарбаясгалан худлаа шүү,
зочин [103.57.92.232] 2024-12-21 20:18:52
Очиж үээгүй, сайхныг нь харж мэдрээгүй хүмүүс л нээнэ гээд байгаа юм. Наран сэвстэй, Ингэн сэвстэй, Сэгс цагаан богд, Хатансуудал гээд худалч хүнд хүний гар хүрээгүй байгалаараа байгаа сайхан нутаг. Энэ нутгаа монгол хүн бүр хайрлах учиртай. Маш эмзэг хөрстэй, бороо хур бараг ордоггүй ч зэрлэг амьтад нь тааваараа байж байдаг. Зам тавина гэж энэ онгон сайхан байгалийг сүйтгэж амьдыг дураараа нутаглах боломжийг хааж хашлага барина гэсэн үг. Энэ боомтыг нээлээ гээд амьдрал баян болчихгүй. Бид ганзагын наймаагаар биш, үйлдвэрлэлээ хөгжүүлж, малынхаа түүхий эдийг бүрэн боловсруулж, хүн бүр чин үнэнэч хөдөлмөрлөж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж л хөгжих ёстой. Дамын наймаагаар хөгжих байсан бол бид өдийд азийн бар эс болсон ч туулай болсон байх учиртай.
Уншигч [103.212.116.77] 2024-12-21 19:43:52
Нарансэвстэйг Амарбаясгалангийн бүлэг нээх гэж байгаа шүү.Ташраар нь ,бүлэглэлээр нь огцруул хорь
Зочин [31.61.190.124] 2024-12-21 16:59:49
Ганц алтны уурхайгаас болж хил даваад 1000 км дотор олигтой үйлдвэрлэлийн бүс, хот ч байхгүй Хятадын хэсэг лүү Боомт нээнэ гэдэг бол угаасаа алтны уурхайг эзэмшиж байгаа лалрууд улсын мөнгөөр дэд бүтцээ шийдүүлж, хэдхэн жилд машинаар зодож алт гаргах гэсэн арга. Ийм үр ашиггүй боомт нээснээс нээгээгүй нь дээр. Тэр орон нутагт хөгжил авчирна гэж шал худлаав Замын Үүдыг л харчих
зочин [103.212.119.107] 2024-12-21 12:27:35
Төр иргэнээ сонсож байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ Амарбаясгалан дарга буруу хэлчихэв үү дээ. Энэ асуудал бол иргэний асуудал биш, эх орны асуудал юм шүү дээ!!!.
Зочин [202.131.234.123] 2024-12-20 17:55:01
хууль баталж хуруугаа дарсан хүмүүсээ чирч ирээд ялыг асуу цаазлаж нийтээр нь нулимуул.
зочин [192.82.65.120] 2024-12-20 16:30:40
Наад хэдэд хэлээд үг авахгүй бол шууд гарын үсэг цуглуулж ерөнхийлөгчид өгье. Наад хэдээс гуйна гэж байхгүй шүү. Нээсэн хэд боомт байхад болно.
Зочин [202.131.234.123] 2024-12-20 17:55:35
огцоруул дарваан харуудыг шарж түл
Зочин [202.55.188.100] 2024-12-20 14:56:01
Боомт нээхийг дэмжихгүй байна. Монгол улсад боомт нээхээс өөр хийх зүйл байхгүй байгаа юм уу ?
Зочин [202.126.88.185] 2024-12-20 17:51:54
ЗӨВ БООМТ НЭЭХЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА БАЙГАЛЬД ХОРТОЙ, НЭН ХОВОР АМЬТАН УРГАМАЛ СҮЙРЧ УЛААН ШООРООН ТУУРЬ БОЛНО ИЙМ ГАМШИГИЙГ ЯАГААД ХҮСЧ ЗҮТГЭЭД БАЙНА ВЭ? АМАГЛАНБААТАР ХЭНИЙ ГАР ХӨЛ ВЭ???
Зочин [66.181.186.215] 2024-12-20 12:45:44
Наад амарбаясгалан гэдэг этгээд чинь боомт нээх асуудалаар тэр амгалан баатар гэгчтэй зуузай холбон давхиж ташуур далайн сэлэм эргүүлэн хоёр ногоон нүдэнд нь алт харагдаад унтаж хэвтэж чадахаа байсан бузардаа. Өөр дорвитойрон хөдөдөөч. Аймаг орноороо наашаа ирж тэмц. Млншол паяаоаа босцгло.
Зочин [66.181.168.8] 2024-12-20 08:00:57
Зөв зөв. Төр иргэдээ сонсож байгаад талархаж байна. Шийдвэр иргэдийн талд гарах ёстой юм.
Zochin [108.173.150.168] 2024-12-20 04:01:05
Hovor amitnaa oor tiish nuulgemeer yumdaa Mazaalai bol jiriin l neg baawgai hunii hodolgoonoos daijijgovid nutaglasan l baawgai.50 ширхэг баавгайг бариад говийн өөр хэсэгт нугашуулий.монголчууд хэзээ сайхан цагийг үзэх вэ үё үёэрээ ядуу бхуу.цаг нь болсон бол ашиглах хэрэгтэй.
zol jargal [202.21.114.18] 2024-12-20 10:01:42
Жирийн баавгай биш шүү. Чи өөрөө нүүгээд зайл
Зочин [66.181.191.94] 2024-12-20 09:14:21
Зөв
Зочин [202.21.101.36] 2024-12-20 07:14:00
Зайл писда