Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.

Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов.


Сэтгэгдэл

Чингисийн нэрийг л өрөвдөх юмдаа. [66.181.181.226] 2024-12-22 15:41:06

Чингис-ийн нэрийг хэд ч удах урдаа барьж идэх вэ? “Чингис сан” байгууллаа гээд утаа багасах уу? ЯГШДЭЭ! Харин Их хааныхаа нэрийг утаж баагуулаад, шатаагаад утаа болгочих вий дээ. Хайран нэр.

M.SHN [103.168.34.119] 2024-12-21 19:11:58

Daraach daraachiin erunhiilegchiig baih hugatsaand n neriig n ingej solij baiya ! odoo uur nerleh ym uldsenguiee !

Зочин [66.181.160.92] 2024-12-21 19:06:16

Нэрийг нь сольж байгаад шаах нь дээ. Их Эзэний нэртэй сангаар оролдож байгаад бүр удам судараараа сүйрэх вий дээ.

Зочин [157.15.7.105] 2024-12-21 16:39:36

Маш чухал шийдвэр байна. Өөр хийх ажил үлдээгүй болохоор хишиг тараах, бэлэг дэмбэрэлтэй нэр өгөх нь цагаа олсон чухал ажил юм

Зочин [202.131.234.123] 2024-12-21 14:30:42

чингис нэр хаа хамаагүй өгөхөө боль. чингис хаан ичиж үхэх гэж байгаа даа. хөшөө маань ардаа байгаа хулгайч булай нараа харааж устгана даа

Дорж [202.126.89.238] 2024-12-22 21:37:58

Тун сайхан сэтгэгдэл байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.