Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан ч ОХУ хүлээн зөвшөөрөөгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав.
Ж.АЛДАРЖАВХЛАН: -Эрчим хүчээр хараат амьдарна гэдэг хөлөө тушуулсан адуу шиг, яаж ч болохгүй болгочихоод байна. Эгийн голын усан цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ. Орох юм уу, орохгүй юм уу. Бидэнд тэр станцыг барих итгэл найдвар байна уу. Яг бодит байдал юм байгаа юм бэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад, Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу бид Францын нэг компанийг шалгаруулаад, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын УЦС Байгаль нуурт "сүртэй нөлөө үзүүлэхгүй" гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг Оросын талд хүргүүлсэн.
Гэвч оросууд “Бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд, Оросын байгаль экологийн яам, манай Байгаль орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын УЦС-ыг цаашид яах талаар ярилцана.
Ш.БЯМБАСҮРЭН: -Хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрчим хүчний салбар руу явж байна. Ер бид чадлаа хэдэн онд гүйцэх юм бэ. Эгийн гол гомдол гаргасан л гэнэ. Тавантолгой шүүхийн маргаантай байгаа л гэж байна. Болж бүтэх юм байна уу. Хэзээ чадлаа гүйцэх вэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Хэрэглээг эх үүсвэр маань 2027 оны зургадугаар сарын 30-нд нэг удаа гүйцнэ. Гэхдээ нэг удаа гүйцээд хаяж болохгүй. Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр бид хоёр хөршөөс 4 дахин бага байна.
Ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилдээ 12 орчим хувиар өсөөд явна. 12 хувь гэдэг нь 240 мвт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ Засгийн газрын үед 2027 онд хэрэглээгээ гүйцэж авна. Цаашаа нь жил бүр 250-300 мвт чадлыг нэмж ашиглалтад оруулж байж бид энэ хөгжиж байгаа цаг үеийг давна гэсэн тооцоолол байна.
Ж.АЛДАРЖАВХЛАН: -Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гоё сайхан зүйл яриад байдаг. Эдийн засгийн бүтцийг нь цааш нь яг яах ёстой юм бэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Олон жил халамжийн байдлаар явж ирсэн нь үнэн. Үнэ чөлөөлөх асуудал дээр олон сорилт хүндрэл байна. Сонгуулиар асуудал болчихож магадгүй гээд Баян-гийн цахилгаан станцын асуудал бас л дарагдсан. Одоо "Бөөрөлжүүт" дээр ч гэсэн үнийн асуудлыг нэлээд ярилаа. Бид ороод ирсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Үнэ чөлөөлөх асуудлыг ярьж эхэлнэ. Хамгийн эхэнд бид жилийн чадал 12 хувьтай байгааг гүйцээх шаардлага байна. Бид чадлаа гүйцээж чадахгүй, хүндхэн нөхцөлд байна. 2017 онд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр орж ирсэн байдаг. Ийм өндөр үнээр нийлүүлнэ гэж өдөр болгон л орж ирж байна. Ашиглалтад орох тусгай зөвшөөрлөө хүлээж байгаа газрууд бий. Би гэхдээ нэгд нь ч зөвшөөрөл өгөөгүй байна.
О.ЦОГТГЭРЭЛ: -Цаашид гэрээндээ уян хатан нөхцөл оруулах арга бий юу. Эрчим хүчний үнийг чөлөөлөхийн тулд өрсөлдөөн бий болгоно гэж ярьчихаад, хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад, үнийн хатуу шийдэлтэй байхаар цаашид яах вэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Жилдээ 8760 цаг гэж тооцвол 6900 цаг дээр нь яриад байгаа үнийг нь баталгаажуулж өгсөн. Эс бөгөөс бид эрчим хүчний үнийг чинь баталгаажуулж өгөхгүй гээд хэлчихвэл ямар ч хөрөнгө оруулалт энэ салбар дээр чинь орж ирэхгүй болчихоод байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЭРЧИМ ХҮЧ .... [202.179.26.237] 2024-12-23 12:29:53
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ , ХҮРЭЭЛЭН, ТӨВ, ХЭДЭН ЗУУН ДАРГА НАРЫГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ҮГ ДУУУЙ 5-Р СТАНЦАА ЧАДЛЫН БАРЬЖ ШӨНИЙН ЦАХИЛГААН АА ТЭГЛЭХ ... ЯМАР Ч ЯАМ ХЭРЭГГҮЙ НЬ ТОДОРХОЙ ... ТӨВ АЙМГИЙН УРД РУУ БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛУУД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭМНЭЛГҮҮД ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДЭЭ ГАРГАХ, ИПОТЕКЭЭ ЗӨВХӨН ТИЙШ НЬ ӨГӨХ
зочин [59.153.115.85] 2024-12-23 10:49:10
1922 оноос 1980 аад оны хооронд ЗХУын төрийн тэргүүнд болон нийгмийн аюулгүйн сайд дарга нар грузин украйн хохол еврей удмынхан толгойлж байсан Монголчууд өөрсдөө муу хорон санаа гарган бие биеэ ховлон гүтгэж зохиомол хэрэг үүсгэн олон ч хүн хэлмэгдэж хохирсон буруутан орос ккк
dhyb [203.91.119.42] 2024-12-23 09:13:03
odoo naadah chini boroo orohgui bn gesen yum yarina daa
Зочин [202.55.188.100] 2024-12-22 22:49:43
тусгаар улс юм бол оросын цараиг харах юун
Зочин [66.181.186.234] 2024-12-22 22:05:50
эрчим хүчний дээд удирдлагын дарга нар яагаад бараандуу царайтай болсон юм бэ?!!
Зочин [202.126.88.180] 2024-12-22 18:29:44
Чойжилсүрэн гээ зайлуулах нэн шаардлагатай болсон шүү дээ үкэрүүдээ
Бат [202.9.40.223] 2024-12-22 17:16:53
Монголын улс төрчидийн байгаа байдал ийм сул дорой.мэдлэг мэргэжил муу алиа салбдай нар байхад монгол улс хөгжихгүй.нийгэмээ соль
Зочин [202.55.188.123] 2024-12-22 10:31:08
Эгийн голын УЦС-ыг зайлшгүй барих шаардлагатай. Иймд Орос улстай хэл аиаа ололцох мэдлэг боловсрол туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэх ёстой. Энэ ажлыг МУ-ын з дахь Ерөнхийлөгч НАМБАРЫН ЭНХБАЯР хийж чадна даа.
МОНГОЛЧУУД [66.181.181.94] 2024-12-23 12:20:50
МОНГОЛ УЛС ХӨНДЛӨНГИЙН ХАРААТ БУС УЛСЫН ЭРХ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШИНЖЭЭ ПҮГНЭЛТ ГАРГУУЛСАН ТУЛ ӨӨРӨӨ МОНГОЛ УЛС ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ ЮУ ХИЙХЭЭ ОРОСООР ЗААЛГАХГҮЙ МЭДНЭ ГЭЭД ЭГИЙН ГОЛЫН САТНЦЫГ БАРИАЧ ХАР МАЛ ЧОЙЖИЛСҮРЭН НОВШОО. ЧАМД ӨӨРИЙН ГЭХ ТАРХИ ТОЛГОЙ БАЙНАУУ. ӨМХИЙ ДӨРВӨД ҮХВЭЛ ТААРНА
??? [103.57.95.24] 2024-12-21 23:30:00
Гайхалтай юм аа, Оросыг шүтэн бишрэгчид нь юу хэлэх бол ?. Орос руу явсан хэн болгон харсан л байгаа, Байгаль нуурыг тойроод дүүрэн нүхэн жорлон, Орос хүний ялгадас газар орныг огт бохирдуулдаггүй хэрэг үү ?????
Ака-м [122.201.31.229] 2024-12-21 23:04:39
Оросоос юу гэж асуусын бэ? Зүгээр л байгуулаачдээ!!! Тусгаар улс юм бол улсаа хөгжүүлэхээл бод!!!
Зочин [66.181.188.31] 2024-12-21 15:46:07
Muu orsuudad dandaa ingej deerelhuuleed bhdaa yadiin zoriglood istantsaa barisan deer .
Иргэн [103.57.92.81] 2024-12-21 15:40:38
Монгол улсын нутаг дэвсгэр дээр НАТО- н цэргийн бааз байрлуулаад ЭГЦС - барихаас!!! Эсвэл Хятадын харъяат болоё!! Цаашид Оросоос бүрэн харилцаагаа таслагч!!! Хамгийн чанар муутай Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаас өөр ямар тус нэмэртэй гэж!!! Новшийн Орос болжээ!!!
Зочин [202.126.88.167] 2024-12-23 08:54:01
новшийн хужаагын шээс чинь юу гэж хятадын харьяат болно энэ тэр хуцаад байнаа. Муу сайн ч тусгаар тогтнол гэдэг чинь ямарч хөгжлөөс үнэтэй шүү луухаанаа.
Зочин [192.82.65.111] 2024-12-21 14:10:18
Орчин үеийн колончлол хараат буюу хамааралтай эдийн засаг. Эрчим хүчний хараат байдалд байлгах нь цэрэг зэвсэг оруулснаас илүү хэмнэлттэй үр дүнтэй болохыг баталж байна.
Настан [202.126.91.240] 2024-12-21 11:38:04
Хятад,хойтСолонгос,Иранаар БАЙГАЛЬ нуурт Эгийн голын УЦС нөлөөлөхгү гэсэн дүгнэлтээ түргэн хөөцөлдөж гаргуулаач Чойжоо сайдаа.
Зочин [202.126.90.192] 2024-12-20 23:21:06
Тэр дүгнэлт гаргах улсыг нь ЮНЕСК0 оос томилуулалдаа. Хаана гомдол гаргасан юм. Орос монгол 2 хамтарч байна гээд 2 жил архи уугаад сүүлд нь болохгүй юм байна гэсэн дүгнэлт гаргаад дуусна. Оростой юм яривал одоо л яг ярьдаг цаг гэдгийг мэдэж байгаа хүн байна уу.Ер нь аливаа яриа хэлцэл хийхийн тулд эртнээс бэлдэж нөхцөлөө бүрэн бүрдүүлж байгаад ухрах газаргүй мухарлаж байгаад баараггүй л ярина шүү дээ.Хэнтэй юу ярихаа мэдэхгүй Чойжилсүрэн шиг мөнгөнөөс өөр юм боддоггүй толгой оростой учраа олно гэж юу байхав дээ. Оросоос бараа зөөж баяжсан хүн чинь тэдний урхинд бүрэн орсон байгаа ш дээ. Тэр хэлж баыгааг нь хар л даа. Францын үнэлгээг Орос зөвшөөрөхгүй гэсэн ч гэх шиг. Хэвлэлийн хурал хийгээд олон улсын шинжээчдийн үнэлгээг дэлхий нийтэд цацчихаад л ажлаа эхэлчихвэл болоо ш дээ. Оросууд хийн хоолой тавина гэж ямар гоё молиго 5 жил үмхүүлж байгааг харж байгаа биздээ. Энэ хооронд өөрсдийнхөө бүх санасанаа гүйцэлдүүлнэ гэж тооцож байгаа.
зочин [202.9.46.129] 2024-12-20 17:51:43
амьдрал бол тэмцэл барь
Хулгайч монгол [59.153.112.31] 2024-12-20 17:21:33
Хайрт ах орос маань тохирохгүй гэнэ дээ тиймээ ах оросчингуудаа
Зочин [202.9.47.3] 2024-12-20 13:08:54
ЭНЭ ХАЗГАЙ ХЭЛТ ДӨРВӨД Чойжоо.. г зайлуулаачээ. Монголын ард олноор тоглож дууслаа ...
Зоёин [66.181.176.14] 2024-12-20 12:52:36
Барь барь орос ёр нь ямар хамаатай юм
Зочин [202.126.88.223] 2024-12-20 11:51:19
Чойжилсшрэн ч яахав энэ ХҮН - ЫН ДОРЖХАНД ГЭЖ НЭГ АЮУЛТАЙ ШУНАЛТАЙ НӨХӨР ЗҮГЭЭР Л ЭРЧИМ ХҮЧЭЭР ТОГЛОЖ БАЙХ ШИВДЭЭ. СОЛОНГОСЧУУД ХЯТАДУУД ЯМАР МУНДАГ ЮМ БЭ ХАРИУЦЛАГАГҮЙ НӨХДҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭГ ТУЛТАЛ НЬ АВАХ ЮМАА
Зочин [59.153.112.13] 2024-12-20 11:25:25
....оросыг шүтэгчдийн ах нь иймэрхүү л байна. Иран, хойд солонгосоор хийлгэж найрсаг болох юм дагаа
Зочин [71.200.126.41] 2024-12-20 10:45:36
Чойжилсурэнгээ сольчих
зочин [59.153.86.104] 2024-12-20 09:58:14
1980 -аад онд ЗХУ-ын эрдэмтэд судалгаа хийгээд монголчууд усан цахилгаан станц баривал Байгаль нуурт огт нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэлт гаргасан гэдгийг Одхүү, Крючкин хоёр ярьж байсан .тэр судалгаа оросод байгаа . энэ бол биднийг дорой байлгаж өөрсдөөсөө хараат байлгах шахалт . монголын нутгаар оросын хийн хоолой явах нь байгаль орчин ан амьтан , мал сүрэг , монгол хүнд монгол улсад ирээдүйд учирч болох бөөн аюул . газар нутгаа ашиглуулаад ашиг олох ч дараа нь бид Укрианы амсаж байгаа дайныг үзэхгүй гэх баталгаа байхгүй .
зочин [59.153.86.104] 2024-12-20 09:45:11
оросын үнэн нүүр царай ийм л шүү дээ . монголчууд бидний оюун санаа, уламжлал ,бичиг үсэг , монгол хүмүүсийн хамгийн сэхээлэг хэсгийг хядан устгаж үлдсэнийг нь хавсарга улсын үйл хэргийг явуулхад ашиглан ямарч эрх мэдэлгүй байлгаснаа хаяж мартаж чадахгүй одооч нохойтож байгаа нь энэ .
Зочин [202.126.88.167] 2024-12-23 09:21:54
Орос орос муу муухай л гэнэ. Хятадын муухайг яагаад ярьдаггүй юм бэ. Өвөрмонголын их хядлага Зостын чуулганы 150000 монгол хүнийг зэрлэгээр тамлаж эх үрийг эцэг үрийг хооронд нь хурьцуулж бах таваа хангаж жирэмсэн хүүхний шэдсийг ярж алж байсныг яагаад ярьдаггүй юм бэ луухаануудаа???