Цахилгааны хөнгөлөлтийн төсөвлөлтөөс үүдэн 5 тэрбумын зөрүү өр үүсэхээр байна

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны эцэс гэхэд шөнийн тарифын хөнгөлөлтөд 35 тэрбум төгрөг зарцуулах төлөвтэй байгаа талаар мэдээлсэн.

Улсын хэмжээнд 900 мянга орчим айл өрх байгаагаас 200 мянга нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг. Монгол Улсын 2025 оны төсөвт цахилгааны хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн тул 5 тэрбумын зөрүү өр үүсэхээр байгаа ажээ.

Салбарын мэргэжилтэн хэлэхдээ "Шөнийн тарифыг айл өрхүүдэд ялгавартай байдлаар буюу утаагүй, сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар дулаанаа шийдэж байгаа өрхүүдэд олгох гэх мэт шалгууртай болговол алдагдлыг бууруулж, нийгэмд бодитой дэмжлэг болно" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.212.119.107] 2024-12-21 12:40:34

Салбарын мэргэжилтний хэлдэг зөв. Нөгөөтэйгүүр Нүхтийн ам мэтийн газар байгаа улс төрч, хөрөнгөтнүүд өөрсдийгөө хөнгөлөлтөд хамруулсан хэвээр л байгаа биз дээ? Олны олон таван цэн гэдэг юм даа.

Зочин [59.153.115.14] 2024-12-20 07:28:09

Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд үнэ 2 дахин өсөхөд шууд зуухаар халаах арга руу орж эхэлсэн. УГ нь шөнийн хөнгөлтөтийн цагийг 3-4 цаг сунгавал зүгээрсэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.