“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа

Aдмин / Эрүүл мэнд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллана.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.18] 2024-12-19 16:11:53

Барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа монголын компаниудыг зогсоож тэдний үйл ажиллагааг дэмжиж иргэдийн эрүүл мэндийн,эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа бүх эрхтэн дархтануудыг барьж хорьж хувийн өмчийг нь хураан авч яллах хэрэгтэй шүү.Төр төмөр нүүрээ харуулах цаг өолсоон

Энэ хороо юм хийж чадах болов уу? [66.181.181.226] 2024-12-19 01:46:12

Орчны газар дээрх хогийг энэ хороо цэвэрлэчих л байх. Усны бохирдлыг ч арилгаж магадгүй. Харин агаарын бохирдлыг арилгаж чадах болов уу? Хоншоор нь хүрэхгүйдээ.

bn [66.181.160.6] 2024-12-19 12:00:12

Жирийн хүний хувьд агаарын чанарын мэдээг хараад байхад Амгалан, Нарантуул захын зүүн тал хэсэг агаарын бохирдол сүүлийн хоёр жил ялангуяа энэ жил харьцангуй бага бөгөөд хотын бусад хэсгээс зайсан, мишээл орчоос ч илүү утаагүй бн. Амгалангийн дулааны станц ашиглалтанд орсоор гэр хорооллыг газарт оруулж орон сууц эрчимтэй барьж бгаа нь илэрхий үр дүнгээ өгч бн шүү.

Hahahah [66.181.188.52] 2024-12-18 17:43:29

Hahhah

..... [122.201.31.124] 2024-12-18 17:28:51

....

Зочин [122.201.31.124] 2024-12-18 17:29:00

...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.