Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нэг, хоёрдугаар анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.
Нийслэлийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин орон нутгийн нэг, хоёрдугаар ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм байна.
Нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлийн VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм. Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм. Орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.177] 2024-12-22 19:07:54
1-5ангийн сурагчдын зэрэг амраадагч болоосой
Зочин [139.5.217.198] 2024-12-20 09:12:40
Бүтэн 5н өдөр дүү нар нь гэртээ ганцаараа үлдэх болчихоод бна шүү дээ малуудаа . Яагаад ийм нацист бодлого яваад байдаг юм бэ? Ёстой пиздаа гэчихмээр бичлээ уучлаарай түмэн олон минь хэлэх үггүй болгоод байхаар
Зочин [202.9.47.1] 2024-12-19 11:08:52
6 наснаас 12 насны сурагчдыг 23-наас нэгэн зэрэг амраагаачээ.
Зочин [202.126.88.212] 2024-12-19 21:06:52
Битгий давар боловсрол чухал шүү!
Зочин [202.21.107.31] 2024-12-19 09:49:35
Одоо 20-ны өдөр хичээл хийсэн болоод амраавал зөв байх аа. Тэр ганц долоо хоногийн хичээлээ хавар өдөр урт болоххор нөхөөд явна биз дээ