Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд хийсэн шалгалтаар их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тодруулбал,
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэдийн ачааг шалгажээ.
“Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн өглөөний хоолны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрсэн байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Эдгээр эм дунд мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр байжээ.
Энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэгийн зэрэгцээ зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж гар, хөлийн хуруу эд, эрхтэн үхжих, цаашлаад тайруулах эрсдэл үүсгэдэг аюултай юм байна.
Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм бэлдмэл авч явахгүй байх, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.100] 2024-12-22 22:48:26
ардчилалын заасан замаар л явсан бна
Зочин [202.55.188.100] 2024-12-22 09:42:03
Ийм гайг илрүүлсэн, нэг арга замыг ил болгосон сайн бн.
Зочин [139.5.219.161] 2024-12-21 17:25:25
Орос гөлөгнүүдын хийсэн хэрэг
Хэрүүлч пялдага [103.212.163.229] 2024-12-21 16:39:46
Хятдаар дамжуулж оруулахаасаа жийрхээд Оросын хил рүү дамжиж ирж буй нь андашгүй. Оросыг ч муудуулах гэсэн муухай арга мөн.
Зочин [203.17.23.197] 2024-12-20 13:50:17
Монголд эмийн компаниуд монополь эрхтэй болж хямдхан эмүүдийн үнийг хэд нугалж зарж иргэдээ шулж байгаагаас ийм хэрэг гарч бн