Засгийн газар Лхагва гаригт ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газар ураны "Зөөвч-Овоо" төслийг Францын “Орано” компанитай хамтран хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг энэ долоо хоногийн лхагва гаригт (2024.12.25) УИХ-д өргөн барина. УИХ баталсан тохиолдолд энэ нь Оюутолгойгоос хойш хийгдэх хоёр дахь Хөрөнгө оруулалтын гэрээ болох юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Уг гэрээний төслийг УИХ-д өргөн барихад зайлшгүй улсын төсвийг батлахыг хүлээх шаардлага байсан. Үндэсний баялгийн сантай холбоотой шийдвэрүүд гаргаж байж ураны “Зөөвч Овоо” төсөлд Монголын тал 34 хувь, эсвэл 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ-аар орлуулах уу гэсэн шийдвэр гаргах ёстой байлаа.
Төслийн 10 хувь бол Монголын Засгийн газрын “Алтан хувьцаа” байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Харин 24 хувь нь АМНАТ хэлбэрээр Хуримтлалын санд иргэдийн хадгаламжид орох аргачлалаар тооцож байна. Энэ хэрэв хийгдэж чадах юм бол цаашид олон төслүүд дээр хэлцэл хийгдэнэ гэсэн үг.
Хувийн хэвшлүүдэд буй ордуудын 34 хувийг АМНАТ-аар тооцож, Монгол Улсын иргэдэд ногдох хуримтлал руу орно. Ингэснээр том төслүүдээ дэмждэг байх нийгмийн ур амьсгал үүсэх, иргэд аль төслүүд өгөөжтэй эсэхийг шууд хянах боломжтой байх юм" хэмээн хэлсэн.
Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд өнгөрсөн 2023 онд Францын талаас “Orano Group”-ийн Ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Элизейн ордонд болсон гарын үсэг зурах тус ёслолд оролцсон билээ. Талууд энэхүү протокол нь хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээний бодлогын хүрээг тодорхойлж, “Зөөвч-Овоо” төслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компанийн олон арван жил үргэлжлэх хамтын ажиллагааны суурийг тавьж буйг онцолж байсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [82.144.201.2] 2024-12-23 16:56:36
УРАНЫ ТУХАЙ!!!https://news.zindaa.mn/3rqw?fbclid=IwY2xjawHH4IBleHRuA2FlbQIxMQABHQztaY9TEvC-G9dx5akWJJIMHi6HzL3CLt5JXldoRFEFqchv156pT9iDWQ_aem_MCtaD_lMRgfXc225vrBWPw&sfnsn=mo#top
DR. ADITYA [102.89.82.251] 2024-12-23 12:17:15
IF YOU WANT TO SELL A KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Боль боль . [103.212.116.155] 2024-12-23 11:29:03
Юун уран бээ . Тэр Оюу толгойн ашигийн 50 хувиа авья аа . Цагаан суваргын Орд оо Нарийн сухайт Говь алтайд байгаа хан алтай алтны орд оо Баянхонгорын жинст эд байгаа алтны орд оо төрд өө авнаа хөө . Уран олборлоод олох 3 тэрбум долларыг чинь 6 сар нүүрсээ зөөгөөд олдог юм аа . Уран олборлохгүй ээ . 2500 ш лиценз ээ цуцалнаа .
Зочин [103.168.34.55] 2024-12-23 12:04:58
Засгийн газарыг дэмжинэ. Уран олзворлох ёстой. Хортой гэдэг худлаа