Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ

Д.Тулга / Улстөр

Сайд Л.Энх-Амгалангийн төсөл П.Сайнзоригт нарынхаас ч аюултай байна

УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа. Сайдын хуулийн төсөл П.Сайнзориг нарынхаас ч аюултай үр дагвар дагуулахаар байна.

Учир нь “Барилга эрчим хүч боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоодог байх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хягзаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж заасныг хэрэгжүүлэх гэсэн байна.

Тэгэхээр УИХ ын хэдэн гишүүнээр өргөн бариулсан хуулиа сенсаац үүсгэж эргүүлэн татаад мөн чанартаа хэрэгжүүлэх хуулиа Л.Энх-Амгалан сайдаар өргөн бариулж ар хударгаар нь батлуулахаар зэхэж байна. Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэвээрээ шүү. Тиймээс санаа амрах болоогүй байна… улсаараа хууртах шахлаа, хэрсүү байцгаая.


Сэтгэгдэл

Zochin [66.181.160.71] 2024-12-23 19:49:03

Ene Mongoliin esreg yum bicheed bgaa hujagiin trolluud zailaara Mongoloos

Zochin [66.181.160.71] 2024-12-23 19:46:15

Ene hed bvr ner luivarchin hulgaich gedegee alham tutamdaa batlaj bna. Enkhamgalan gej havaas hujaa tsaraitai yumiig dahij hezeej uls turd gargaj bolohgui yum shvv

орос 13 дугаар зуун руугаа буцах эхлэл [203.217.139.240] 2024-12-23 19:00:17

Орос 13 дугаар зууны жижиг ханлигууд болж задраад Европд хамгийн жижиг амь зугаасан улс болох зам руу нь Путлер чирээд ирлээ.Яг өнөөгийн Монголчууд шиг бид эзэнт гүрэн байгуулж л явлаа гээд цээжээ дэлсээд самгоноо уугаад үхэр монголчууд бид шиг архичин хулгайч авилгалчин болох зам нь ирчихлээ. Харин Монголчууд бид сүйхээтэйхэн хөдөлвөл түүх эргэж бид хүчирхэг МОНГОЛ болох ирээдүйн гэрэл цухуйж байна.энэ үнэн шүү. Орос их гүрэн дуусна. Харин орос үндэстэн үлдэнэ их л зовно бараг дайжиж цагаачлана. Монгол дахь оросууд Монгол хэл сурч эхэлнэ. Энэ туйлын үнэн.ядахнаа Сайн байна уу гэж хэлдэг болно.Монгол дуу шүлэг цээжлэж хоолоо олж идэх зам нь эхэлнэ. Манай ахмад үе шиг бүгд монгол хэлэнд сайн болж буриадууд байрандаа очиж буриад дуу дуулахдаа зөвшөөрөл авсангүй гэж тэнэгтэхээ болж ичиж эхэлнэ.

Монгол улсын иргэн [202.9.46.164] 2024-12-23 20:04:59

ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХИ БУХАЛЫГ ХАРАХГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХИ ӨВСИЙГ ГАЙХНА ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУД БИД ӨӨРСӨД ДОТРОО БАЫГАА ЭРГҮҮ МАЛНУУДАА ДИЫЛЭХГҮЙ БАЙЖ ХОЁР ХӨРШРҮҮГЭЭ ӨРВӨЛЗӨӨД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ТЭМЭЭ ТЭНГЭЭРЭЭ ГЭДЭГ ЭРТНИЫ ӨВГӨДИЙН ҮГИЙГ САНАЖ ЯВСАН НЬ ДЭЭР ДЭЭ. БУРИАДУУД МОНГОЛЧУУДАД ОРОСУУДААС Ч ДООР ХАНДДАГ ШҮҮ ДЭЭ. УГААСАА ОРОСУЖДАД ДАРЛУУЛЖ БАЙХ НЬ ТАХРСАН ХҮМҮҮС ДЭЭ. МОНГОЛЧУУД ТӨР ЗАСГАА Ч ЗӨВ БАЙНУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЫЖ ЮУН ОРОС, ХЯТАДЫГ МУУЛАХ. ӨӨРСДИЫГӨӨ Л ХИЧЭЭСЭН НЬ ДЭЭР ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. МОНГОЛЧУУДЫГ ХАТГАЖ БАЙГАА ХОРОН САНААТНУУДЫГ БҮҮ ТОО.

Зочин [103.57.93.84] 2024-12-23 18:51:56

Хэрэгтэй хүмүүсээ оруулаач дээ англи хал н ий багш н ах р харэгтэй баына

undesenchuluun [103.168.34.119] 2024-12-23 18:04:28

Ugtaa bol MCS-JENKO 2.n taviuluudiin ursulduun ehleed bg ym bish uu ?

Зочин [122.201.31.13] 2024-12-23 17:52:06

Монголоо гэсэн сэтгэлтэй бүсгүй шүү

Зочин [59.153.112.142] 2024-12-23 19:36:32

Ок

зочин [66.181.160.79] 2024-12-23 17:01:26

хятад хүүхэн ингэж ярьдаг юм уу балай минь.

Зочин [66.181.177.241] 2024-12-23 16:35:11

Хятад хүүхэн гэж Нямбаатар хэлсэн шүү. 1-р зэргийн эрлийз авгай гэнэ

Зочин [66.181.161.247] 2024-12-23 17:28:51

Тийм юм шиг байна Баттулга энэ 2 р улс орныг хоролсоор л


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.