П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө эргүүлэн татсан.

П.Сайнзориг энэ талаар "Монгол Улсад бүтээн байгуулалт хийгдэж байж өнөөдрийн агаар, хөрсний бохирдлоос салж, монгол хүний амьдрах орчин сайжирна. Хувийн хэвшилд тулгамдаж буй ажиллах хүчний хомсдлыг багасгаж байжл хувийн хэвшил өндийж, бүтээмжтэй ажиллана.

Монгол залуучууд суралцана, ур чадвартай /skilled worker/ болж байж цалингаа нэмэгдүүлж чадна. Эдийн засаг эрчимжиж, бодит боломж нэмэгдэх хэрээр Монгол залуучууд харь нутгаас эх орондоо ирэх нөхцөл бүрдэнэ. Ингэж байж эдийн засаг тэлж, тогтворжиж тусгаар тогтнолоо баталгаажуулна, тэр дундаа ЭДИЙН ТУСГААР ТОГТНОЛ батжина.

Гэтэл цахилгаан станц барья гэхээр “Хятад хороолол үүслээ” гэсээр зогсоосон, төмөр замаа холбоё гэхээр “Танкны үлгэр” ярьсаар байгаад зогсоосон, “Монгол ялна” гэж орилсоор яасан $18.5 тэрбум олох боломжоо алдсан. Эцэст нь монголчууд бид харин ялагдсан байсан даа.

Ажиллах хүч, мега төсөл гэхээр урд хөршийг ярьж айлгадаг энэ байдлыг “тодорхой гаднын эрх ашигт үйлчилдэг хэсэг бүлэг” л ашигладаг, одоо ч хэвээрээ, харамсалтай.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаад улсын иргэний тооны хязгаар хэвээрээ байгаа гэдгийг иргэд маань бас ойлгоорой. Манай улсад амьдарч, хөдөлмөрлөж буй гадаад улсын иргэдэд хяналтаа тавьж чаддаг байсан, чадсаар ч байгаа болно.

Уул уурхай, газрын тосны салбарт квот хэвээрээ байгаа, гэтэл энэ улсын тээвэр ложистикийн боломжийг гаднын эрх ашигт тавьж өгсөн нөхөр мушгиж байх жишээний.

Намайг “хужаа” гэж элдвээр хэлж байна, юу ч гэж хэлсэн би Монголынхоо төлөө гэсэн монгол хүн хэвээрээ л байх болно. Намайг юу гэж ч хэлж, харлуулж болно харин гэр бүл, үр хүүхэд рүү дайрч давшилж, заналхийлж буй хүмүүсийг өгдөг газарт нь өгнө өө.

Цус ярьсан нөхөд удам, судраа ч ярьж чаддаггүй нэр усаа сольсон нөхөд байдаг юм билээ шүү, үнэн хэрэгтээ. Миний хувьд цус биш сэдэв ярина аа, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгаа тэлэхийн төлөө бодлого, зарчим, байр суурь дээр үргэлж зогсоно оо.

Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Мргэн [66.181.185.189] 2024-12-23 20:47:26

Тэмээ гэхээр ямаа...Хэн нэгэн сайн ком пани биш ,тэндэрийн хулгайч нар ажлыг авдаг.Тэгээд баахан тусланмгүйцэтгэгч авдаг Ингээд тэр цүнхтэй компани мөнгийг ньмөгдөашүй мурьдаг Ингээп ажил удааширдаг .Үүнийгээ ажил хийх хүн олдохшүй гэж хэлж болохгүй

Зочин [202.9.40.64] 2024-12-23 20:19:39

Ямар аймаар хууль гаргахаар санаархав энэ нөхөр

Зочин [202.21.109.21] 2024-12-23 19:59:19

ОЮУ ТОЛГОЙ,,БАГАНУУР ЭРДЭНЭТИЙН49%,._ИЙГ ХАРААР БУДАГСАДЫГ ИЛРҮҮЛЖ ШҮҮХЭД ӨГМӨӨР БАЙНА.

Зочин [122.201.31.13] 2024-12-23 17:48:19

Энэ их том амтай Хужаа шүү

Зочин [82.144.201.2] 2024-12-23 16:50:59

Яасан их хэл амаараа ард түмэнлүү дайрч доромжилж айлгаж бнаа..цаг хугацаа шүүнэ нтр гэж, чи битгий хуцаад байгаарай. Өндөр мэргэжлийн гадаадын иргэдийг урьж ажиллуулж болно, үүнийг гэрээгээрээ зохицуулж, холбогдох өөрчлөлтүүдийг хийж болдог шүү дээ. Чи яахаараа ХУУЛИЙН ТӨСӨЛ ГАРГАЖ ПЯЛДАНГНААД БГАА ЮМБ...тайлбарлаж чадах уу??? Одоо хуулийнхаа төслийн нэрийг өөрчлөөд дахин УИХ-д өргөн барихгүй гэсэн баталгаа байхгүй бншүү, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!!!!

Зочин [202.131.225.53] 2024-12-23 16:45:49

yundaa tunirhaad bgaan

Зочин [103.57.92.231] 2024-12-23 16:39:34

Бүү солиор монгол залуус зориг зүрхийг нь хөгжөөгөөд өгвөл хийж бүтээж чадах залуус шүү чи харин буруу ойлгож буруу замаар будаа тээж буцах замдаа шороо тээж явна залуу минь үе тэнгийн залуусаа дэмжээд өгөх ухаан дутаад байна даа залуу минь

NyamBojuuriin vs [202.131.225.197] 2024-12-23 16:09:42

Nyamborjuuriin suganii vs Pororo Saintbuzar bol hujaa hurliiz l daa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.