Л.Оюун-Эрдэнэ: Он гараад залуу гэр бүлийг дэмжих орон сууцжуулалтын багц зарлана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдөр (2024.12.20)-ийн ээлжит бусаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээллээ.
Тэрбээр “Нэг жилийн өмнө МАН, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар хамтран Үндэсний баялгийн сан байгуулах болсноо зарлаж, санамж бичиг байгуулсан. Түүний дараа УИХ-д Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. Түүнээс хойш нэг жил орчим болсон байна, дүгнэж үзлээ.
Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэн бүртээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг.
Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг байгууллаа. “Чингис панд” нэршлээр олон улсад танигдана. Норвеги, Казахстан улсын Баялгийн сан яаж ажилладаг вэ тэр жишгээр ажиллана.
Сангийн яам, Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран нэг жилийн хугацаанд сайн ажилласан байна. Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна.
Иргэд “И Монголиа”-гаар дамжуулан дансаа шалгаж хуримтлалын мөнгөө үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана.
Орон сууцжуулалт дээр ипотекийн хүү өндөр байсан бол он гараад залуу гэр бүлийг дэмжих багц зарлана. Хүү байхгүй эх үүсвэр өнөөдрөөс бүрдэж эхэлж байна гэж ойлгож болно. Баялаг ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ.
Нэг жилийн хугацаанд 135 мянган төгрөг гэдэг эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. Хуримтлалтай Монгол байх агуулга руу сан төвлөрөөд явна.
Төсөв хэрэв ашигтай ажиллавал төсвийн илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь Тогтворжуулалтын сан руу, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох эрхз үйн зохицуулалттай. Энэ жил төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум нь Хөгжлийн санд төвлөрнө. Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулагдах журмыг өнөөдөр баталлаа.
Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлөөд, дампуурлаасаа гарсан. Хэд, хэдэн өөрчлөлт хийх хуулийг оруулах талаар хэлэлцсэн. Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сантай илүү холбох зорилгоор Хөгжлийн банкийг экспортыг дэмжих банк болгох хуулийн төсөл өргөн барихаар болж байна. Томоохон мега төслүүдэд зарцуулах эрх зүйг нээхийн тулд Хөгжлийн банкийг экзим банк болгох томоохон реформ хийгдэх зайлшгүй шаардлагатай.
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Улс төрийн гацааг гаргана гэдэг уриатайгаар Хурдтай хөгжлийн зориг гэрээг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гэрээ Шанхайд зурагдсан. Хавар ажил нь эхэлнэ. Эрчим хүчний салбарт сайн дохио болж байгаа. Булангийн орон руу саяхан айлчлал хийсэн. Эрчим хүчээ экспортлогч орон байх боломжтой, ялангуяа говийн бүс нутаг.
2030 оноос хойш Хятадад том хэмжээний эрчим хүчний хэрэглээ үүснэ. Үүн дээр том мега төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Ирэх 7 хоногт хэлэлцэгдэх Гашуунсухайт Ганц мод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.212] 2024-12-23 12:56:02
түгжирлээ сайн тооцоолооройдоо
иргэн [66.181.183.32] 2024-12-21 11:52:53
Баялагийн сан чихэнд арай зөөлөн сонсогдож эхэллээ Нөгөө төсвийн мөнгөөр хайгуул хийсэн олон стратегийн ордуудтай гэрээ хийнэ гэсэн байдаггүй Тэднээс ашгийг нь ховх авч сан руу хийгээ ч Хад мөргөөд чимээгүй болчих юм
хх [103.215.14.2] 2024-12-20 16:26:12
Хаха... 2012 онд ЕС байсан Батболд Монгол улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ хэмээн индэр дээрээс хэлж байсан санаанд орчлоо..
ГУЙЯ ... УХААРААЧ ... ОЙЛГООЧ [202.179.26.237] 2024-12-20 16:05:53
ОРОН СУУЦНЫ БҮХ ТӨСЛӨӨ САНХҮҮЖИЛТТЭЙ НЬ ИПОТЕКТЭЙ НЬ ХОТООС ГАРГАЖ ХЭРГЭЖҮҮЛМЭЭР БАЙНА... ШИНЭЭР БАРИХ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ НЬ.. МӨНГӨ ТАРААХАА БОЛИОЧ. 30 ЖИЛ ТАРААЧЛАА... ЮҮ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ. .. БОЛИОЧ ГУЙЯ ... ГАНЦ СТАНЦ БАРИЧХААЧ
gsg [202.131.231.222] 2024-12-20 15:23:06
gf
j [202.131.231.222] 2024-12-20 15:25:59
jhk
Зочин [202.9.40.88] 2024-12-20 14:38:20
Цаана чинь хятадууд олноор орж ирэх хууль гарах гэж байна. Наад орон сууцаа хятадуудап өгөөч
Нэхий [103.168.34.93] 2024-12-21 11:06:44
Энд чинь заавал хятад биш өндөр мэргэжилтэй тохирч тэнцэх аль ч газрын мэргэжилтэн ирэх юм шүүдэ.э.