ЦЕГ: "CU"-г дээрэмдсэн М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгаж байна
"CU"-ийн нэгэн салбар дэлгүүрт нэгэн этгээд нэвтрэн орж, худалдагчийг айлгаж, дээрэмдэж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.
Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдэл гаргав. Түүнд "Энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай, 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Баяраа зогсоо . [103.212.116.155] 2024-12-23 11:34:01
2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Юун баяр вээ Яасан гэж баярлах вээ . ОЛон жил л хамтлаг дуучид дууллаа Бөхчүүд барилдлаа авлаа , Хошин шогчид амаа дэлбэртэл инээлээ Юу сайн сайхан болсон бээ . Утааны эсрэг 44 их наяд нүүрсний мөнгөө авах талаар дуугарч жагсая аа. 44 их наяд төгрөгийг 3 сая хүндээ хуваахаар 1 хүний 15 сая төгрөг болноо. Монголд жилд 10000 хүн хорт хавдараар өвдөж нас барж байнаа . Хурал хуйдан хийдэг 100 200 тэбум төгрөг өө 10000 өвчтэй хүмүүстээ өгөөд амийг нь аварцгаа .