“Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийн технологид алдаа гарсан уу?
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн эхэн үед Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байсан гэдэг. Энэ онд бохирдол хэтэрхий их нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон билээ.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд түүхий эдээ солих шаардлагатай болжээ. Энэ асуудлыг үйлдвэр бие даан шийдвэрлэх боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллага, мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж буй юм байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайгаас бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг төмөр замаар өдөрт 4000 тонныг татан авдаг аж. Дараа нь бутлаад, барьцалдуулагч, чийгийг тохируулан хольж, шахаж хэвлэж, савлах процессоор үйлдвэрлэлээ явуулдаг байна.
Тус компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж байгаа аж. Хэдийгээр тус компани “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийт 288.4 тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Нэг тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 мянган төгрөг болж, 3750 төгрөгөөр борлуулдаг ажээ. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бол 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал тус тус эзэлдэг байна.
Үйлдвэрийн ерөнхий технологич Д.Өлзийбатын мэдээлснээр, Ухаа худагийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандарт, үйлдвэрлэлд ашиглаж буй барьцалдуулагч бодис холбогч эдийн CS 11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгаа аж. Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.
Тэрбээр үйлдвэрлэлийн эхэн үед Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байсан бол энэ онд бохирдол хэтэрхий их нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон тухайд тайлбарласан. Тодруулбал “Хотын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн болон 140 гаруй аж ахуйн нэгжид түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч буй явдал нөлөөлж байгаа гэж үзэж байна. Улаанбаатар хотын айл өрхүүдийн хэрэглэж байгаа зуухны 60 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй байна” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [139.5.216.165] 2024-12-20 01:08:08
Одоо тэгээд гэр хороололынхон их машин авч унаад утаа ихсээд байна гэсэн үг үү . Ёстой хөгжилтэй юм бол байна аа таминээ.
Өлзий [66.181.176.155] 2024-12-19 23:16:25
Пийшин зуух авто машин гэх тайлбар огт хэрэггүй нүүрс нойтон үйрмэг ихтэй мөн том том бүхлээрээ шатахгүй маш муухай үмхий сонин үнэртээд бна гэж гэр хороололд байдаг хүмүүс маань хэлж ярьж байна утааны гол бурууьан нь нүүрсний орц найрдаганд л байгаа...буруугаа бусад руу ёихэх хэрэггүй шүү
Зочин [202.131.234.123] 2024-12-19 10:43:32
хогоо овоо үнэлж үнэ хүргэж байж яахаараа алдагдал болдог билээ. шунал дарга нар л цусалж байгаа юм байна. дарга нараар нь арьсан туг хийж өлгө
зочин [103.215.14.2] 2024-12-19 09:08:31
Энержи ресурсын гийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй өгч байгаа мидлинг буюу завсрын бүтээгдэхүүн нэртэй эд чинь хаягдал шд эхэндээ Энержи ресурс технологи нь жигдрээгүй байхдаа мидлингээс бүрэн ялгаж авч чаддаггүй байсан одоо бол бүр муу хогоо өгч байгаа