БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын төрийн өмчийн 122 компаниас ердөө тав нь ашигтай ажилладаг
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал “Манай улсад 122 төрийн өмчит компани байдгаас тав нь ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Өмчлөгч компаниудтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина” гэж мэдээллээ.
Түүний хэлснээр, шинэчлэлийн үр дүнд зарим нэг ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэн, үйлчилгээг нь хувийн хэвшилд шилжүүлэх юм байна. Тус улсын хамгийн том төрийн өмчит хувьцаат компани бол нүүрс олборлож, экспортолдог “Эрдэнэс Тавантолгой” (“ЭТТ”) юм.
Монгол Улсын 3.5 сая иргэн тус компанийн шууд хувьцаа эзэмшигчид бөгөөд тус төрийн өмчит компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж, улсынхаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалтаас ногдол ашиг хүртдэг. Өнгөрсөн 2023 онд нэг хүнд 256 мянган төгрөг (75 орчим ам.доллар) ногджээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани долоон тэрбум орчим тонн түүхий эдийн нөөцтэй нүүрсний томоохон бүлэг ордуудыг эзэмшдэг. Эдгээр ордуудыг 1950-иад оны дундуур ЗХУ-ын геологичид Өмнөговь аймагт илрүүлж байжээ. 1990-ээд оноос хойш ордуудыг хувийн хэвшлийнхэн ашиглаж эхэлсэн.
Тус улсын эрх баригчид 2008 онд орд газруудыг төрийн өмчид буцаан авч, “ЭТТ” компанийг байгуулсан. 2012 оны дөрөвдүгээр сард тус улсын 2.5 сая оршин суугчид байгалийн баялгийн хувь болгон хувьцааныхаа нэг хэсгийг үнэ төлбөргүй тараасан.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 1 сая гаруй иргэнд “ЭТТ” компанийн 1072 ширхэг хувьцааг шинээр олгож, ногдол ашиг хүртээх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.221] 2024-11-15 11:18:19
Хулгай нүүрлээд гамшиг болсон учраас өөдлөхгүй байгаа бишүү