11 настай Э.Аялгуу ширээний теннисийн олон улсын тэмцээнээс 6 цом хүртлээ
Нийслэлийн 50-р сургуулийн 6д ангийн сурагч Э.Аялгуу нь 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 9-ний хооронд болсон Дэлхийн ширээний теннисийн холбооноос зохион байгуулсан оноо цуглуулах олон улсын нээлттэй цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Тодруулбал, Э.Аялгуу
- Косово улсад 11 насанд I байр, дээд буюу 13 насанд III байр
- Словак улсад 11 насанд II байр, 13 насанд III байр
- Унгар улсад 11 насанд III байр
- Итали улсад 11 насанд II байр эзэлж дөрвөн улсад зохиогдсон тэмцээнүүдээс зургаан цом эх орондоо авч ирлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.215] 2024-11-15 12:48:07
МУНДАГ ОХИН БАЙНА, БАЯР ХҮРГЭЕ