Орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргажээ

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байрлах айлын орон сууц шатжээ. Тодруулбал, өнөөдөр /2024.11.15/ 02:00 цагийн орчимд айлын өрөөнд гал гарсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв гурван өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж, тухайн байрны иргэд унтраасан байжээ. Ийнхүү гал түймрийг дахин шалгаж, утаажилтын бүсээс 23 том хүн, 12 хүүхэд, нийт 35 иргэнийг аюулгүй газарт гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд өчигдөр /2024.11.14/ гал гарч, айлын байшин шатжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 16х8 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

2024 оны аравдугаар сарын 16-ны байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-11-15 11:41:59

тенн залгахаа бууруул.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.