Энэ жил өмнөх оноос 5.9 хувиар бага хадлан бэлтгэжээ
Ургац хураалтын явцын мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, улсын хэмжээнд 2024 оны аравдугаар сарын байдлаар:
- 431.3 мянган тонн үр тариа,
- 244.5 мянган тонн төмс,
- 229.5 мянган тонн хүнсний ногоо,
- 243.3 мянган тонн таримал тэжээл,
- 55.1 мянган тонн техникийн ургамал хурааж,
- 1039.0 мянган тонн хадлан,
- 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Харин өмнөх оны мөн үеэс,
- Хураасан төмс 68.6 мянган тонноор /39.0%/,
- хүнсний ногоо 52.7 мянган тонноор /29.8%/,
- техникийн ургамал 7.2 мянган тонноор /15.0%/,
- таримал тэжээл 2.4 мянган тонноор /1.0%/ тус тус өссөн аж.
Харин бэлтгэсэн хадлан 64.7 мянган тонноор /5.9%/, гар тэжээл 5.8 мянган тонноор /18.9%/ , хураасан үр тариа 12.1 мянган тонноор /2.7%/ буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.47] 2024-11-15 18:25:14
Яахав дээ, нэг талаар ой, 100 жил гээд завгүй байлаа. Нөгөө талаар зуданд малаа алдвал эсрэгээрээ баяждаг, люмпэн болж бусдаар даалгаж амьдрах замыг ачит нам маань нээж өгсөн. Тийм болохоор хадлан авч юу хийнэ. Солиорсон бишдээ ямар.
Малчин [203.23.199.2] 2024-11-15 16:28:50
Малын бэлчээрийн даац хэтэрч хадлангийн талбайн ургац муудсан, малын худлаа хийсвэрээр худлаа тоолж байсан, татвар авч эхлэхээр үнэн тоо руу ойртож байгаа, мал аж ахуйн салбарт бодлого дутуугаас үнэ, зах зээлээс шалтгаалж малчид малаа их борлуулж байгаас зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хадлан, тэжээлийн хэмжээ багассан биз