ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийг хэлэлцлээ
"Чайна Энержи"-тэй "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгцүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Чайна Энержи"-тэй "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгцүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд,
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох хэмээн тус тус заасан байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан 08 цагт эхэлж нийт 42 асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар,
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
“2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл
Зочин [192.188.242.217] 2024-12-25 18:08:27
S avna 80115221
ззочин [103.57.93.222] 2024-12-25 15:06:23
өргөн царигийн зүтгүүр одоо хийхээ больсон Олдоц муу үнэтэй
ЗОЧИН [60.34.148.122] 2024-12-25 14:06:44
ДООРХИ 60.34.148.122 СЭТГЭГДЭЛД НЭМЭХ: ТТ-ГС ТЗ-ыг ӨРГӨН ЦАРИГААР БАРЬСНААР ВАГОНООР ХИЛ ГАРАХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ЖИЛД ҮСРЭЭД 6-8сая ТН-оос ХЭТРЭХГҮЙГЭЭР БАГАСЧ, ХИЛ ДЭЭР ИХЭНХИЙГ НЬ БУУЛГАЖ МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БОЛГОЖ БООМИЛСОН, ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХАД, МӨН ӨРГӨН ЦАРИГИЙН ЗҮТГҮҮР, ВАГОН ЗАСЧ АРЧЛАХАД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХ ГЭЭД БУСАД ЗАРДАЛ ТОЙМГҮЙ ӨСЧ НҮҮРС ЭКСПОРТЛОГЧИЙН 1тн НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН АШИГ ТЭЭВЭР, БООМТ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ, ӨӨРИЙН ЗАРДАЛ, ТОВЧХОНДОО 1тн НҮҮРСНИЙ ХИЛ ГАРГАЖ ЗАРАХ ӨӨРИЙН ӨРТГИЙГ ХАСААД ЭРС БАГА БАЙХ БОЛНО.
ЗОЧИН [60.34.148.122] 2024-12-25 13:27:02
ТТ-ГС ТЗ-ын УИХ-ын 2014 ОНЫ НАРИЙН ЦАРИГИЙН ТОГТООЛЫГ ӨӨРЧЛӨН ӨРГӨНӨӨР БАРЬЖ,МУ-ын ЭЗ-ийг ЭГНЭГТ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААГ ЕР-ч Х.БАТТУЛГА,ЕС ОЮУНЭРДЭНЭ,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН НАР ХУЙВАЛДАН ХУЛГАЙГААР ХИЙСЭН.ХИЛ ДАМНАСАН 2 ТӨМӨР ЗАМЫГ БАРИХАД ОДОО ҮҮСЭЭД БУЙ ШУУД ХОХИРОЛ 2тэрбум $-ыг ДЭЭРХИ ХҮМҮҮС ТӨЛӨХ ЁСТОЙ.ЦААШДАА ЖИЛ БҮРИЙН ХОХИРОЛ,ШУУД ЗАРДАЛ 1 тэрбум $-оос ДАВНА.ТТ-ГС-ын 233км ТЗ-ыг НАРИЙН ЦАРИГААР ТАВЬСАН БОЛ:1.ХЯТАДЫН ЗҮТГҮҮР, ВАГОН ТТ-руу ИРЭЭД ЗАДГАЙГААР Ч,ЧИНГЭЛЭГЭЭР Ч АЧАИГДААД ХИЛИЙН 2 БООМТ ДЭЭР БУУЛГАХ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ХЯТАДЫН ХЭРЭГЛЭГЧРҮҮ ШУУД ОЧИХ БАЙСАН.2.МАНАЙХ ХИЛ ГАРСАН НҮҮРС,БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ 1/3-ийг ТАТВАРГҮЙГЭЭР,40% ХЯМД ТЭЭЖ ЯПОН,СОЛОНГОСТ ЗҮҮН ХОЙД 7 БООМТООР НЬ ЗАРАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН.ӨРГӨНӨӨР БАРЬСНААР:1.ОДОО БООМТУУД ХООРОНД АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ 2 ЗАМ,БООМТУУД ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ АВАРГА ТОМ ТӨХӨӨРӨМЖҮҮД БАРИНА.2.ӨРГӨН ЦАРИГИЙН ХЭДЭН 1000 ВАГОН,ЗҮТГҮҮР АВНА,ЗАСАХ ДЕПОНУУД БАРИНА.3.ГС БООМТ ДЭЭРХ ХҮН,МАШИНЫ БУЖИГНААН,НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЭРС НЭМЭГДЭНЭ