Узбекистан руу амьд хонь экспортолж эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сарын 23-26-нд Узбекистанд төрийн айлчлал хийсэн билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Монгол Улсаас 100 мянган амьд мал экспортлохоор тохирсон билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус улсад зохион байгуулсан “Далайд гарцгүй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ амьд хонины экспортын хэлэлцээрийг баталгаажуулсан юм. Хоёр орны Төрийн тэргүүний тохирсон хэлэлцээр албан ёсоор ажил хэрэг болж Монголоос Узбекистан руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр ярьсан асуудал ажил хэрэг болж эхэлснээр манай улс Азийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьд мал экспортлоход чухал ач холбогдолтой болж байгаа аж.

Монгол, Узбекистаны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар байгаа юм. Нэр, төрөл нь цөөн ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгааг ХХААХҮЯ-наас дурдлаа. Манай улс 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.


Сэтгэгдэл

Зочин [46.211.120.225] 2024-12-25 13:31:46

Халөөр нь мал экспортлохгүй гээд байсан биз дээ, яагаад амьдаар нь гаргах болов оо..!!!???

почин [202.126.93.21] 2024-12-25 10:53:03

Болж байна ш дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.