"Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг хорьсон нь улс төрийн захиалга уу" сэдвээр мэдээлэл хийнэ
Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
-МУИС-ийн номын санд: ШУА-ийн “Хошуу нутаг судлал” эрдэм шинжилгээний цуврал хурлаар Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд хамаарах бүс нутгийн түүх, соёлын өв, архив баримтыг танилцуулна. ШУА, МУИС, ТЕГ, МУБИС, “Чингис хааны Өв, соёл" хүрээлэн, их дээд сургуулиас архивын нийт 13 илтгэлийг хэлэлцүүлнэ.
-Нийслэлийн прокурорын гадна бусдад эд хөрөнгөө алдаж хохирсон иргэн хуулийн байгуулагад хандаж, мэдээлэл хийнэ. Утас: 9091-8818.
10:00 цагт:
УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаантай.
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана.
10:00 цагт:
-“Улаанбаатар Галлерей”-д: “2024 оны онцлох хүүхэд” үйл ажиллагаа болно. Утас: 8901-7101.
-НИТХ-ын ээлжит бус III хуралдааны хэлэлцүүлэгтэй. Утас: 8909-0657, 8686-3930.
“ЗМ” мэдээллийн төвд:
11:00 цагт:
“Тугалчин хүү” брэндийн үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад томуу ихэссэн энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд арванхоёрдугаар сарын 28, 29-нд Сансрын “И-март” болон хорооллын “Номин” их дэлгүүрт эмчилгээний тосондоо 1+1 урамшуулал зохион байгуулж буй талаар мэдээлнэ.
11:30 цагт:
“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарыг хорьсон нь улс төрийн захиалга уу сэдвээр мэдээлэл өгнө.
12:00 цагт:
Үндсэн хууль зөрчсөн хуулийн өөрчлөлтийн талаар иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.
-ХХЕГ-т: БНМАУ-ын гурван маршалын түүхэн дурсгалт танхимын нээлт болно. Утас: 8911-9058.
Бусад
-Уул уурхайн салбарын 102 жилийн ойн өдөр тохиож байна.
-Нийслэлд хүүхэд залуучуудад зориулсан “Мөнгөн шинэ жил”-ийн нээлт болно.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
zochin [202.126.91.162] 2024-12-25 14:49:50
Хурлын индрээс бусдын нүүр бие рүү халдан дайрдаг ийм бүдүүлэг байдлыг таслан зогсоох .Аюулгүй байдлыг эрс чангатгах хэрэгтэй
Зочин [202.126.91.254] 2024-12-25 14:17:57
Хорихоор ямар хэрэг хийчихвээ ААААА. Боловсролын сайдыг өндөгөөр яалуу
Зочин [66.181.181.242] 2024-12-25 08:52:50
Отгонбаатар та тавьтиртай бай. Намын дарга гэхэд найрка уудаг архичин шиг аашилах юм. Залуу үе биднийг харж өсөж байгаа муу үлгэр дуурайлалаа улс төр энэ тэр гэж битгий хайцаал. Намайг бага байхад чам шиг дөвчигнөсөн хүнийг зүрхэндээ хийтэй юм гэнэ лээ гэж ярьдаг дөвчигнөөд ирэнгүүт эсгийд ороогоод тавьчихдаг байлаа. Орон гэртээ ингэдэг бол тэднийд бүтэн тавилга үлдээгүй байх аа