УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат тэргүүтэй холбогдох албаныхан жагсагчдын шаардлагыг хүлээн авав

Д.Тулга / Улстөр

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.

сонин mn

Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.

УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.