XIV Лео Америкийн анхны пап ламаар сонгогдлоо

Америкийн анхны пап лам: Кардинал Роберт Превост АНУ-аас тодорсон анхны хамба ламаар сонгогдсон байна. Түүнийг Ромын Пап XIV Лео хэмээн нэрлэнэ.
Лео пап ламын хувьд Гэгээн Петрийн сүмийн өмнө цугласан олон арван мянган хүмүүсийн өмнө анхны үгээ хэлж, энх тайвныг уриалж, талийгаач Пап лам Францискт хүндэтгэл үзүүлсэн байна.
Шинэ папын тухай:
Чикагогийн 69 настай Лео дэлхийн туршлагатай удирдагч юм. Тэрээр карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн бөгөөд АНУ болон Перугийн давхар иргэншилтэй ажээ.
Ватиканы хамба ламын томилгоог хийдэг хүчирхэг оффисыг удирдаж байсан Леог Пап лам Францискын шинэчлэлд тулгуурлан ажиллана гэж найдаж буй юм байна.
Дэлхий нийтийн хандлага:
Дэлхийн удирдагчид Пап ламыг сонгосны дараа баяр хүргэж, дэлхийн асуудлаар ламтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү түүхэн сонгон шалгаруулалтыг тус улсын хувьд нэр төрийн хэрэг хэмээн нэрлэсэн байна.
Пап лам Леогийн талаар мэдэх ёстой 5 зүйл
Кардинал Роберт Фрэнсис Превост (одоо Ромын Пап лам XIV Лео гэгддэнэ) нь АНУ-ын анхны пап юм.
Түүний сонгогдсон нь талийгаач Пап лам Францисын залгамж чанарыг илтгэж байгаа бөгөөд тэрээр Францискийн сүмийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ядуурал, гадуурхагдсан хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуулна гэж найдаж буй аж.
Америкийн шинэ ламын талаар өөр юу мэдэх хэрэгтэй вэ?
1. Тэрээр Америкийн кардиналуудын "хамгийн бага америк хүн" байсан: Превост Чикагод төрсөн. Гэвч эцэст нь түүний ажиллаж, амьдарч байсан Ватикан дотор түүнийг АНУ-ын кардиналуудын "хамгийн бага америк хүн" гэж үздэг байжээ.
2. Пап лам Францис түүнийг маш өндрөөр үнэлдэг байсан аж. CNN-ийн Ватикан дахь сурвалжлагч Кристофер Ламб "Талийгаач лам түүнийг хүндэлж, маш их боддог байсан. Пап Франциск түүнээс ямар нэг зүйлийг олж харсан нь тодорхой - тэр түүнийг чадварлаг удирдагч гэж харсан" хэмээн хэлжээ.
3. Лео пап лам Августины дэг жаягийн гишүүн: Тэр дэлхий даяар тархсан Августин шашны дэг жаягийн гишүүн юм. Тэрээр уг албан тушаалыг арав гаруй жил удирджээ.
4. Шинэ хамба лам манлайллын хүчтэй туршлагатай: Фрэнсис Превостыг бишопын нэр дэвшигчдийг үнэлэх, шинэ томилгооны талаар зөвлөмж гаргах үүрэгтэй Бишопуудын Дикастерийн префектээр томилсон. Тэрээр мөн Латин Америкийн Пап ламын комиссын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
5. Тэрээр номлогчийн ажилд гол анхаарлаа хандуулдаг: Превост Ромд удирдах албан тушаалдаа шилжсэнийхээ дараахан Ватиканы хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би өөрийгөө одоо ч гэсэн номлогч гэж боддог. Миний ажил бол Христэд итгэгч хүн бүрийн адил номлогч байх, сайн мэдээг хаана ч байсан тунхаглах явдал юм" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл