"Эрдэнэс Тавантолгой" н Цанхийн уурхайд жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдсон ноцтой осол гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдсон ноцтой осол гарчээ.
Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон ноцтой осол гарсан байна.
Уг автомашиныг "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Ослын улмаас хүн амь эрсдээгүй ч, хэрэв дэлбэрэлт болсон бол уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрджээ. Цагдаагийн байгууллага уг ослын талаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.
Осол гарахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдсан бөгөөд тус тендерт “Спейшл Майнинг Сервис” ХХК шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг ч мөн хасуулсан аж.
“Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн хамааралтай компани бөгөөд "Молекул" хочит Батж.Батбаярын хүүгийн эзэмшдэг компани юм.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-05-09 11:06:05
бид. өөрсдөө. л эх ороноо. сүйрүүлчих хүмүүс. шүү дээ . хэн баялагаа , газар нутгаа харийн хүнд зарж байна вэ шалгарсан цэвэр цусны монгол хүн өөрийн баян чинээлэг хөрөнгөтэй байхын төлөө шат шатны эрх мэдэл бүхий албантушаалаа ашиглан хийцгээж байна