Норовлин суманд гарсан түймрийг унтраахаар 90 гаруй хүн ажиллаж байна

Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 08-ны 15:00 цагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гал түймэр сумын төвөөс хойд зүгт 33 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км зайд гарсан байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын газрын алба хаагчид, Бэрх тосгоны 42 дугаар анги, Дорнод аймгийн Баян-Уул сумын 53 дугаар анги, Баян-Адарга сумын аврах салбар, “Дадал-Онон Балж” байгалийн цогцолбор газрын ажилтнууд зэрэг нийт 93 хүн, 12 тээврийн хэрэгсэлтэй унтраах ажиллагаанд оролцож байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл